Сонгуулийн шоу: Төрөөс төрсөн энтертайнментчидийн дараагийн зогсоол
2020/02/19
Төрд суусан эрхэмүүдийн багагүй хувийг ард түмний төлөө хэмээн өөрсдийгөө нэрийдэж жагсаал, цуглааныг идэвхийлэн хийгчид эзэлдэг. Үе үеийн төр түшилцэж явсан эдгээр хүмүүсийн хийсэн дорвитой ажил тун цөөн.
Суудлаасаа буухаар л гэнэт үүнийгээ ухаарч намайг дахин сонгоод өгөөч гэж уйлан дуулах нь холгүй гүйдэг. Дөрвөн жил төрийн сэнтийд залрахдаа баахан л уран цэцэн үгээр түмнээ хуурч, би ард түмнээс сонгогдсон хэмээн шоу хийж, эцэст нь үсээ хусаж өөрийнхөө гэм бурууг хазайлаад дахин дээш гарах гэж мацах нөхдүүдийг сүүлийн үед "Энтертайнментчид" гэж тодорхойлох болжээ. Ж.Батзандан, Л.Болд нар Шинэ нам байгуулж, улс төрчдийг баг зүүсэн жүжигчид гэдгийг илчлэв. Тэгснээ өнөө хоёр маань бие биенээ танихгүй болж хувирах талдаа ороод явчих нь тэр. Ахмадуудаа ялгаварлаж болохгүй, тэтгэвэр авч байгаа бүх өндөр настандаа 780 тэрбум төгрөгийг тэгш хуваагаад өгчихье гэж санал хүртэл гаргаж, чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийж, Сүхбаатарын талбайд гарч жагсан, ахмадуудтай уулзаад амжилтыг үл олсон.
Энтертайнментчид энэ хоёроор тогтохгүй. Улсын эдийн засаг нь цаазын тавцанд тулчихсан энэ цаг үед саарал жагсаалтыг үл тоож, тэтгэврийн зээлийг 800 орчим тэрбум төгрөгөөр тэглэв. Үүнийг дэмжсэн бүх гишүүд шоучид. Учир нь сонгуулийн жил болохоор тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчихсөн. Тэд ээлжит шоугаараа 1072 хувьцааг онилов. Тавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6.4 тэрбум тоннын нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд. Энэхүү орд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн өнөөдрийг хүртэл сонгуулийн үеэр амь ордог уламжлалтай. Энэ удаад тус хувьцааны ноогдол ашгийг тараах яриа гараад эхэллээ. “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэрийг өнөөдөр гаргаснаа түмэнд зарлалаа. Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна.
Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг |
Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ |
Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо |
---|---|---|
527 |
47,130 |
10,844 |
536 |
48,240 |
28,160 |
741 |
66,690 |
334,519 |
750 |
67,500 |
667,898 |
848 |
76,320 |
41,359 |
857 |
77,130 |
131,256 |
955 |
85,950 |
9,393 |
964 |
86,760 |
34,491 |
1,063 |
95,670 |
56,346 |
1,072 |
96,480 |
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон ба энэ нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамаарна. Хэдийгээр хүн болгонд 1,072 ширхэг хувьцаа өгсөн боловч сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр авсан байгаа гэдгээ иргэд мартаж болохгүй. Эдгээр хүмүүст 1072 хувьцаанаас нь тал хүрэхгүй хувь нь байгаа. Уг ноогдол ашгийг иргэдэд сонгуулийн өмнөх сар өгөх юм.
Ийнхүү энтертайнментчидийн дараагийн зогсоол 1072 хувьцаа болж хувирлаа.
Зочин · 2020/02/19