Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 13:30 цагт Х.Баи-Ялалтыг цагдан хорих эсэхийг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт хандан, “Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг шалгуулах хүсэлт гаргасан. Уг хэрэгт Х.Бат-Ялалтыг ЯЛЛАГДАГЧААР татсан бөгөөд цагдан хорих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэхгэж байгаа юм. 

Эрүүгийн цагдаагийн газраас Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 6 дугаар зүйл, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.