ШШГЕГ-ын дөрвөн ажилтанг шүүх хурал ирэх сарын 3-нд болно
2020/02/28
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амиа хорлосон хэрэг өнгөрсөн онд гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор хорих 461-р ангийн Г.Сүхболд нарын дөрвөн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргээр шалгаж яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/02/29