Баярын өдрүүдэд гудамжинд нус, цэрээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ноогдуулсан
2020/03/02
Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна.
Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.
Зочин · 2020/03/03