Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байна.

“Жи тайм”-ын өөр нэг хувилбар гэх сүлжээний компани болох "Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг үүгээр мэдэгдэж байна.

 
Хаяг: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр. Холбоо барих утас шүүгчийн туслах Г.Энхгэрэл 95200524.