Инээдмийн баярын өдрийг тохиолдуулж хошин урлагынхан улаан хивсний ёслолыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хүндтэй арга хэмжээнд хошин урлагын бүсгүйчүүд хамгийн их анхаарлын төвд байлаа.  Учир нь тэдний үйл хөдлөл, өмссөн даашинз, зүүсэн гоёл чимэглэл бүрийг гэрэл зургийн дуранд үлдээжээ.  Ерөнхийдөө арга хэмжээний үеэр залуусын харцыг булааж байсан бүсгүй бол “МАСК” продакшны чадварлаг, царайлаг жүжигчин Гэрэлцэцэг. Түүний өмссөн даашинз бусад бүсгүйчүүдээс содон бөгөөд сондгойрч харагдсан.  Гэхдээ зарим хүмүүс түүнийг хэтэрхий задгай буюу хөхөө ил гаргасан даашинз өмссөн хэмээн шүүмжилж байв. Түүнийг өнгөрсөн жил хөх томруулах мэс засалд орсон гэлцэх юм билээ.  Бүсгүйчүүд  маань өөрсдийн гоо сайхнаараа гайхуулж бахархах дуртай хүмүүс.  Үүнтэй адил жүжигчин Гэрэлцэцэг “шинэхэн хөхөөрөө” гайхуулахад юу нь буруу байхав. 

Д.Анар