ШШГЕГ-ын хурандаа сэжигтнүүдээс авилга авсан байж болзошгүй гэж үзэж АТГ-с баривчилжээ
2020/03/05
АТГ-аас өчигдөр ШШГЕГ-ын Хорихоос Өөр Төрлийн Ял Эдлүүлэх Албаны Дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан билээ.
Хурандаа Х.Ариунболдыг хорих ангид хоригдож байгаа сэжигтнүүдээс авлига авч эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсан байж болзошгүй гэж үзэж буй аж.