Л.Оюун-Эрдэнэ: АН-ын арчаагүй дөрвөн жилийн завхралыг цэгцлэх гэж үйлээ үзэж байна
2020/03/05
Монгол Улсын ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэр : "Хүмүүс мэдэн будилдаг цаг ирж байх шиг байна. Өчигдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх даргад ҮАБЗ-ийн 2018 оны 33-р дугаар бүхий зөвлөмжийг холбогдох хуулийн дагуу ил болгох саналыг өгсөн. Учир нь ҮАБЗ дээр Тавантолгойн нүүрсний орд дээр IPO хийх зөвлөмж эхэлж гараад, дараа нь Засгийн Газар тогтоол гаргасан. ҮАБЗ-тэй хамгийн ойрхон ажилладаг хүн бол ЕТГ-ын дарга байдаг. Үүнийг боловсруулах ажилд оролцсон хүмүүсийн нэг нь ЕТГ-ын дарга. Уг шийдвэрээс хойш 2 жил өнгөрсөн. Үнэхээр буруу байсан юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ?
Шулуухан хэлэхэд Зүүнбаянгийн төмөр замын ажил дээр Ерөнхийлөгчийн институт манлайлж ажилласан.
Нөгөөтэйгүүр Тавантолгойн нүүрсний орд дээр IPO хийх ажил судалгааны шатанд яваа.
Энэ зөвлөмж бол ил болсны дараа шаардлагатай бол Ерөнхий сайд уг ажлыг зогсоож болно.
ЕТГ-ын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг, дараа нь АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо өөрөө мэдэхгүй юм шиг төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргаж тавьж улс төр хийдэг.
Үнэхээр АН уул уурхайн асуудлыг шийдье гэж бодож байвал тэр зугтаад гараад яваад өгсөн Ц.Элбэгдоржоо, намаас нь Ерөнхий Сайд болж байсан Ч.Сайханбилэгээ олж ирээ.
У.Хүрэлсүхийн Засгийн Газар ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийхгүй. Бид Дубайн гэрээ шиг Тавантолгойн ордыг урд хөршид заах хэлэлцээр хийхгүй.
"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Шалгалтын явцад хачирхалтай үйл явц олон гарсан. Үүнийг удахгүй дэлгэнэ. Жишээ нь зэсийн баяжмалын асуудал.
Ц.Элбэгдоржийн найзууд "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан. Энэ компани оффшор бүсээс мөнгө угаасан. Ийм учраас Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа байх." хэмээв.
Тэрээр мөн АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ 100 сая төгрөг авч буйг шүүмжилсэн юм.
С.Мандах
Зочин · 2020/03/05
та хэдийн 1 жил бүр элгээр нь хэвтүүлж байна ард түмний эсрэг засаг юм уу хаашаа юм юмны үнэ валютын ханшаа харл даа
Зочин · 2020/03/05
Ардчилал хэмээх луйварчин хулгайч нарын хулгайч тогтолцоог одоо сөнөөх цаг нь болсоон нэг эх оронтой нэг нутагтай монголчууд бид нэгийгээ яаж алах вэ? яаж шулах яаж залилах вэ?гэж боддог ийм бузар тогтолцоог бид хэзээ ч хүсээгүй юм шүү? Хялав цэхэс хийгээд олон жил төр баримаар гээж мөөрсөн Б.Дэлгэрмаа авгай минь ээ? Хулгайч Элбэгдорж Сайханбилэг нараа л олоод ирэхээ бод өмхий Бах Баавараа пизда минь ээ