Сонгуулийн шоу: Эзэнгүй дипломын зээлийг төлнө
2020/03/06
Аргагүй сонгуультай жил юм даа. Шинэ оноо угтахдаа хөгшчүүдийнхээ зээлийг тэглэсэн. Тэгвэл өнөөдөр зээлээр гадаад, дотооддоо суралцагчдын барьцаанд байгаа дипломыг чөлөөлөхөөр болж буй бололтой. БСШУСЯ-ны сайд Ё. Баатарбилэг өчигдөр Их хурлын даргад уг ажлыг хэрэгжүүлэх төслийг өргөн барив.
Дээд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй сурагч, оюутныг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр 25 жилийн өмнө “Сургалтын төрийн сан”-г байгуулж байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус сангаас 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авчээ.
Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байна. Гэвч одоогийн байдлаар 14,413 иргэний дээд боловсролын диплом 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.
Тэгвэл БСШУСЯ-ны сайдын өргөн барьсан төсөлд Гадаад, дотоодод сурсан зарим төгсөгчдийн сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлж, чөлөөлж, хүчингүй болгоно хэмээжээ. Тэгвэл хэний дипломыг зээлээс хөнгөлж ямар хүнийг нь төлбөрөөс чөлөөлх нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 1893 хүн байгаа юм. Уг нь зээлийг амжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй, өнжин зэрэг шалтгааны улмаас авах ёстой байдаг. Харин энэ зээлээс улс төрчидтэй холбоотой хүмүүс суралцсан талаар хэвлэлээр сөхөгдөж байсан удаатай. 1893 хүмүүсийн ихэнхи нь зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд байгаа билээ. Энэ нь боловсролын салбарт олон жилийн өмнөө дампуурал явагдсны нэг тод жишээ. Тухайн оюутантай хийсэн гэрээ эргэн харж хяналт тавиагүйн улмаас эзэнгүй диплом эхэссэн нь ойлгомжтой. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд байгаа үед олноор нь ингэж зээлийн төлбөрөөс чөлөөлөх нь хэр оновчтой вэ?
Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.
Журмын төсөлд:
- сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
- зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
- дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
- эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
- иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
- сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна
Ардын хүүхдүүд суралцсан тохиолдол тун цөөн гэдгийг албан бус эх сурвалжууд онцолдог. Дээрх журмынхаа дагуу ардын хүүхдүүдийн дипломыг алаг үзэхгүй өгч чадах болов уу? Эсхүл төртэй холбогдсон нөхдүүдийнхээ чихдүүлж суралцсан диломуудыг нь өгөх үү.
Ийнхүү улс төрчид ээлжит шоугаа сонгуулийн идэвхитэй насны залуусыг онилжээ. Харин "бай"-гаа хэр зөв онох вэ гэдгийг харж л сууя.
Emee · 2020/03/09
Baatarbileg. Ikh muu. Khun. Bna shuu.
bat · 2020/03/09
2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо
ах · 2020/03/08
Бүх оюутны зээлийг адилхан чөлөөлөхгүй бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно
Зочин · 2020/03/08
Өр тавигсадын өрийг төлүүл, диплом нь хэрэггүй болоод авахгүй байгаа биз, хэрэгтэй нь өрөө төлөөд авна. Хайран хөрөнгө, энэ төр засаг яачихсан төр вэ? Тийм их илүүдээ гарсан хөрөнгө байгаа юм бол 10 жил бариад ч дуусдаггүй эмнэлгээ дуусга
Зочин · 2020/03/08
Энэ арга хэмжээ арай хэтэрнээ. Улсын мөнгө болохоор хамаагүй байдаг юм уу? дээд сургууль төгсчихөөд мэрэгжлийн ажлаа биш, өөр ажил хийгээд- бар ресторанд зөөгч, худалдагч хийгээд явж байгаа, диплом нь хэрэггүй болсон олон хүн байгаа. тэд НД төлж байгаа ч гэсэн өөрөө яагаад дипломоо авч чадахгүй гэж. Онц их хэрэг болоогүй, эсвэл өөр суругуль төгсөөд түүгээрээ ажиллаж байгаа зэрэг. хэрэг болохгүй байгаа учраас л дипломоо авахгүй байгаа биз дээ. Өөрөө мөнгөө төлж сурсан оюутнууд яах болж байгаа юм бэ? Ахиад л тэгш биш, ялгаварлал болж байна.
ЗОЧИН · 2020/03/07
МАНгрууд дахин төрийн толгойд гарахгүйгээ мэдээд өөрсдийнхөө авсан зээлийг тэглэх ажил эхлүүлж байна даа
Зочин · 2020/03/07
Энэ сайд одоо болиочээ, өөр хийх ажид алга уу. Их сургууль төгссөн хүн худалдагч үйлчлэгч бармен г.м ажлуудыг хийж байгааг харахад дээд боловсролын систем ямар түвшинд бөйгаа нь ил байна. Энэ олон хувийн их дээд сургуулиа цөөлөх цаг болсон шүү сайдаа. Зээл тэглэж сонгуулийн шоу хийхээ МАН больчихоочээ. Удахгүй ХАРАА тэглэнэ гээд нэг сайд нь төсөл өргөн барихад гайхаад байх зүйлгүй юм байна лдаа.
Zochin · 2020/03/07
Ene arai geternee
багш · 2020/03/07
Диплом нь хэрэггүй болоод л авахгүй байгаа юм биш үү? Тийм байтал заавал түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр буцааж авч өгөх ямар хэрэгтэй юм бэ? Залуучууд, хөгшчүүдийн саналыг авах ээлжит арга хэмжээ юм уу?
Лхгаважав · 2020/03/07
МАН хуучин 60,0 тэрбумын схемээр төрийг хууль бусаар авч байсан бол одоо хууль гаргаж байгаад авдаг байсан бол одоо хөгшчүүдийн зээл тэглэж 230000 хүний саналыг 800,0 тэрбумаар худалдаж авдаг боллоо, 14000 хүний сургалтын зээл цайруулах боллоо..Энэ нь УИХ-ын улсын их хулгайчдын хүүхдүүдийн улсаас авсан сургалтын зээл шүү дээ.Ингэж л татвар төлөгчдын мөнгөөр гараа угааж явдаг хулгайчид шүү дээ.Сургалтын зардлаа зээл гэж улсаар төлүүлнэ, дараа нь өөрсдөө зориулж хууль гаргаж царуулна.Жирийн ардын хүүхэд ийм боломж олдохгүй шүү дээ.Даварсан хулгайчдыг дарж авах арга байна уу? данч их даварч байна даа
Зочин · 2020/03/06
Дэмжиж бна
зочин · 2020/03/06
Баатарбилэг гэгч оркийг яаралтай огцруул
irgen g · 2020/03/06
olon talaas ni bodoltsoh heregtei vneheer bolomjgvi mundag chadwartai charmailttai zaluuchuud zondoo baigaa shvv dee ter dund
bat · 2020/03/06
Энэ олон дээд сургууль хэнд хэрэгтэй чухамдаа яагаад бүх хүүхэд 12 төгсөж тэгээд бүгд дээд сургуульд ороод байна бүгд ажилтай болж чадах уу ёр нь хүн бүр сургуульд сурч чадах уу үгүй гашуун үнэн тэр тэр хүн байгалаасаа тийм ухаан заяагаагүй 3/1 нь сурах боломж буй
Зочин · 2020/03/06
hairan tatvariin mongo yana daaa
багш · 2020/03/06
Авсан зээлээ- тэр олон мянган $ зээл авсан хүмүүсийг эрж олоод, мөнгийг нь төлүүлэх хэрэгтэйш дээ. Яахаараа улс төлж байдаг юм бэ?