Өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна
2020/03/07
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна.
Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа.
Ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сахиж байгаа хүмүүст талархал илэрхийлье.
Мөн цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдвар голомтлон гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байгаа. Ер нь бол дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.
Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаад, анхаарлаа сулруулахгүй улам хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнгөрсөн 24 цагийн хугацаанд ажиглалт, тусгаарлалтад авсан тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 129 хүнээс хоёр хүнийг ажиглалтад, нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалтад авсан.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 217 хүн ирснээс урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан хүнийг ажиглалтад авах төлөвтэй үзлэг хийж байна. Мөн Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа.
Сэлэнгийн боомтоор нэг хүн ирсэн. Тухайн иргэн Улаанбаатар-Япон- Новосибирск гэсэн маршруаар яваад ирснийг Дархан-Уул аймагт тусгаарлаад ажиглалтад аваад байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. ДЭМБ-ын зөвлөх багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байна" гэв.
З · 2020/03/08
Онгоцоор ирсэн болгоныг тусгаарлаж ажиглалтанд авч байгаа байр ариун цэврийн шаардлага хангахгүй байна гээд бичээд байх юмаа. Энэ байрны нөхцөлөө эргэж хараач.
eliireh balairah ni dend nee?!................. · 2020/03/07
Mongol hynii oyunii hyrteemj ni baga boltoi doo?esbel hymyys ni zambaraagyi zerchil yrsgaltai tolgoi meden demiirdeg aransintai bolob yy?hyyli erh hyn ardiin erh asigiig yl ogooron demiirch baidag ni taalagdahgyi 21 zyynii soyolt hyn terlehtenii dynd jigsmeer asyydal bainga yzyylej baigaa ni Munginasan olonii ilerhiilel buyu deg juramtai ylas ornii hymyyjil bis gej oilgono!ene hezyy ebchtei yed chyyrhal hyyrmag yzel gargaj syyrhai ajillagaand saad ychiryyldag bilee!tiim hymyysiig hyrdan ileryylej baizaan siitgej hyyliin arga hemjee bainga abch baih saardlagatai tegehgyi bol dabarsan asyydal tolgoi oroono syy!!!irged ee!!ylas orniihoo hynd baigaa chagt erh bis byeen abaad hyyli dyremdee anhaaran hynleg baij yzel dee!!hichneen yumand henegyitej eliireh balairah be?......