Д.Сугарын хүү Жон Мартин Кийнээс хар тамхи авахаар очжээ
2014/04/02
Манай нийгэмд бугшсан муу муухайг задлаад уудлаад дуусашгүй бололтой. Хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод байгаа Ч.Баттуулын хэргийн ард бүхэл бүтэн хар тамхины томоохон бүлэглэл байж болзошгүй талаар нэгэн мэдээллийг дэлгэж байна.
Ч.Баттуул нь анх АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгчийг шунахайн сэдлээр хөнөөсөн хэрэгт ял тулгагдаж эхэлсэн бол мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийн ард хар тамхины наймаатай холбоотой сэжүүрүүд илэрч эхэлсэн байдаг. Гэсэн ч хуулийнхан энэ хангалтгүй анхаарч, зөвхөн Ч.Баттуулын хүний амь хөнөөсөн гэх хэргийг л сонирхож шийдэхийг яарч байгаа тухай Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатар гуай онцолж байсан юм.
Энэ нь ч яах аргагүй үнэн бололтой. Сүүлийн үед ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүү С.Цогийн холбогдсон нэгэн хэргийг хуулийнхан ид шүүж байгаа.
Тодруулбал С.Цог нарын 12 хүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт сэжиглэн шалгаж ял тулгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэрэг Ч.Баттуулын хэрэгтэй ч ямар нэг сэжмээр холбоотой бололтой.
Учир нь Ч.Баттуулын хэрэгт дурдагддаг "Жон Мартин Кийн хэсэг хүмүүстэй Цонжинболдогийн ойролцоо уулын өвөрт уулзаж хар тамхи наймаалцсан" хэсэг бий. Тэгвэл тэр үед дээр дурдсан Д.Сугарын хүү С.Цог гэгч нь Жон Мартин Кийнтэй уулзахаар ирсэн хүмүүсийн дунд байсан гэдгийг Ч.Баттуул аавдаа ярьсныг Н.Чулуунбаатар гуай манай сэтгүүлчид өгүүлжээ.
Ч.Баттуулын шоронгоос ирүүлсэн захианд "Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч, Цонжинболдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан.
Удалгүй тэд нар ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юмаа" хэмээсэн байдаг. Гэтэл энэ үед л тэдгээр хар тамхины араас цугласан мансуурсан, согтуу хүмүүсийн дунд С.Цог байсан болж таарах нь.
Ингэснээр Ч.Баттуулын хэрэгт С.Цог нь ямар нэг хэмжээгээр холбогдож байгаа төдийгүй энэ хэргийн ард ер нь хар тамхины томоохон бүлэглэл байна уу хэмээх хардлагыг яах аргагүй төрүүлж байна.
Зөвхөн С.Цог холбогдсондоо гол нь биш үнэхээр Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатарын гомдоллож байгаагаар Ч.Баттуулыг яллахдаа биш энэ хэргийн ард холбогдсон учиг сэжүүрүүдийг хуулийнхан шалгаж гартаа лав оруулж чадвал магадгүй манай нийгэмд аалзны шүлс шиг хэрсэн удахгүй зүүн Азийн орнууд шиг улам ч хэрж магадгүй хар тамхины сүлжээг илрүүлэх бизээ.
Зочин · 2014/04/04
mongold bolohgui buh buh yumig baychuudiin huuhduud oruulj irdeg