Шинэ коронавируст халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор  нийслэлээс орж гарах болон, орон нутгийн замын хөдөлгөөнийг хаалаа.

Тодруулбал, Шинэ коронавируст халдвараас  хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс 2020.03.17-ны өдрийг  хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргалаа. 

Мөн автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа юм.