2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “Ковид 19” илрээд буй билээ. 

Тэрээр 57 настай, Францын “Арева” компанид удирдах алба хашдаг, тодорхой функци хариуцсан захирал юм байна. 

Түүнийг 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан "Баянгол" зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг эмч нар хүссэн аж. Гэвч тэрээр Улаанбаатарт байхдаа зөвхөн "Баянгол" зочид буудлын ресторанаас гадна байнга гадуур хооллож, "Ариг", "KFC", "Veranda"  зэрэг рестораноор үйлчлүүлжээ.

Тэр бүү хэл Дорноговь  аймаг руу хамгийн олон хүнтэй тээврийн хэрэгсэл болох галт тэргээр явж, компанийхаа бүх ажилчдыг цуглуулж хурал хийсэн байна.

Халдвар илэрсэн гэх иргэн дараах  маршрутаар явсан. 

Хэрвээ иргэн та халдвар илэрсэн хүнтэй нэг өдөр нэг газар байсан бол сайн  дураараа шинжилгээ өгөөрэй. Ингэхдээ иргэн та  эмнэлэг рүү өөрөө очихгүйгээр 100 дугаарт залгаж дуудлага өгч байгаа газартаа шинжилгээнд хамрагдаарай. Ингэснээр та өөрийгөө болон өрөөл бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах болно.