Улсын Онцгой Комиссын хуралдааны шийдвэрийн талаар УОК-ийн дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаас гурваас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах. Эсвэл цалинтай чөлөө олгохоор шийдвэр гаргасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.