Төсвийн 150 сая төгрөгөөр бүтээсэн чулуу өнөөдөр үнэгүйдэж байна
2020/03/11
Өнгөрсөн оны 12 дугаар сард Төв талбай дээр дөрвөлжин чулуу байрлуулсан байсныг хүмүүс мартаагүй. Тухайн үед уг чулууг ямар учраас байршуулсныг тайлбар албаны хүн олдоогүй юм. Бүгд л мэдэхгүй гээд бие бие рүүгээ утас цохиулж хэвлэлийнхэнийг төөрөгдүүлээд авсан.
Тэгвэл хотын дарга дөрвөлжин хэлбэртэй боржин чулууг миний зөвшөөрөлгүй байрлуулсан. Мөн хотын өнгө үзэмжинд нийцэхгүй тул хураа хэмээсэн билээ.
Сүхбаатарын талбайг тойруулан 396 ширхэг боржин чулууг иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 151 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байдаг. Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачилж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлсэн боржин чулуунуудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай гэж тайлбарыг хийж байсан юм.
Тэгвэл өдгөө нийслэлээстөсвийг нь гаргаж, “Боржин суварга” ХХК-тай гэрээ хийсэн боржин чулуунууд үнэгүйджээ. Тавих байршуулах газар үл олдсон бололтой. Их дэлгүүрийн урд талд байрлах явган хүний гарцны хоёр талд хашлага болгон хэдийг өржээ. Өнгөрсөн долоо хоногт мөнгө угаасан, тавих газаргүй болсон чулуугаа “Өдрийн сонин”-ы үүдэнд тавьсан байв.
Таван хоног Сүхбаатарын талбай дээр байх хооронд нь "Танхай эмээ" нэрээр жиргэдэг жиргээч ЖДҮ-ний мөнгө идсэн нөхдүүдийн нэрийг сийлж, оршуулгын чулуу болгоод авсан удаатай. Төсвийн 150 сая төгрөгийг салхинд хийсгэж энэ ажилд ямар ч албан тушаалтан хариуцлага үүрээгүй өнгөрсөн. Өдгөө дээрх чулууг нь хэрэглэх, хашлага болгох газар ч алга.
irgen · 2020/03/12
Niislel l medex baixdaa... Olon doloon yarij baigaad l xiilgesen baixdaa. bas dundaas ni mungu zavchix ashig sonirxol yavsan bolood l iim bodloggui xaralgan zuil xiilgesen baina gej xarj bna... Uunii orond yadaj zarim emnelguudiinxee zasvar tav tuxiig nemexgui yasan um be.....
хүннү · 2020/03/12
Ер нь нийслэлийнэн төсөвөө барж ядаж байгаа. Баахан хэрэггүй орон тоо нэмсэн, одоо энэ чулууг хардаа хүмүүсээ. Нэг үгээр хэлбэл төсөв нь илүүдсэн газар ийм л байдаг. Үүний оронд Төв шуудангийн уулзварт нүхэн гарц хийхгүй яасан юм. Одоо болсон, Хүрэлсүх минь ард түмнээ засаглахаасаа өмнө наад даварсан "найз нараа" засагл, тэгсэн цагт ард түмэн өөрийн чинь хүссэнээр нь засаглуулая. Анх энэ чулууг Сүхбаатарын талбайг "гэнтийн дайралт"-аас хамгаалах бэхлэлт гэхшүү юм тайлбарлаж байсан. Үнэхээр ард түмэн төр засгийхаа эсрэг босоод айлгаж ичээгээд байгаа бол нэг мөсөн хэрэм цайз барь. Тэр нь шулуун
Зочин · 2020/03/12
амарсайханы булшин дээр тавь
зочин · 2020/03/11
Энэ асуудлаар захирагч Амарсайхан хариуцлага тооцох хэрэгтэй.Том дарга болчихоор л иргэдийн татварын мөнгийг дураараа дургиж яаж үрж байсан болох мэт ойлгож явдаг дарга нарт ойлгуул.Юун их хуралд дэвших.Их хурал биш 461-д л дэвших байх