Халдвар илэрсэн Франц иргэнийг ХӨСҮТ-д авч ирэн эмчилж байна
2020/03/11
Энэ сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.
Тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулж, улмаар сөрөг буюу халдваргүй гарсан. Тэгвэл Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирчээ.
Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.
ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.
Хоёр хүүхдийн аав 57 настай #COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж буй. Гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна.
Зочин · 2020/03/11
yagaad 14 honog uuriiguu tusgaarlaarai gehed bieluuleegui yumbee naad amitan chin