Сэрэмжлүүлэг: Нөхрийнхөө нүүр рүү бензин цацан галдсан хэрэг гарчээ
2020/03/13
Өчигдөр буюу 2020 оны 03-р сарын 12-ний өдөр гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр 21:58 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт 51 настай эмэгтэй А нь согтуугаар нөхөр болох 54 настай Э-н нүүр рүү бензин цацан гал асааж нүүрийг нь түлсэн байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэй хүн ч үйлддэг бөгөөд ахуйн хүрээний архидалтаас энэ мэтчилэн гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэн тьа болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.