Гурил, шатахуун, хонины цул махны үнэ буурчээ
2020/03/16
Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн. Өмнөх долоо хоногийн эхээр зах, худалдааны төвүүд иргэдийн үймээнийг далимдуулж махны үнийг хөөрөгдөлд оруулаад байсан юм. Тэгвэл үнэ нэмсэн явдалд хуулийн хариуцлага хүлээлгэхээр, Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан өнөө цагт хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж хүндрэл учруулахгүй байх үүднээс ШӨХТГ болон бусад нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
Хэрэв зах, худалдааны төвүүд зохиомлоор үнэ өсгөсөн тохиолдолд 5-20 сая төгрөгөөр торгох журамтай. Иргэд үнээ нэмсэн аж ахуй нэгжүүдийг 1800-1284 дугаарт холбогдон мэдээллэх үүрэгтэй.
Тэгвэл өмнөх долоо хоногтой харьцуулахад махны үнэ харьцангуй тогтвортой байна.
Гурил, шатахуун, хонины махны үнэ буурчээ.
Алтан тариа савласан, дээдийн дээд (2,133₮)
Алтан тариа савласан, дээд (1,524₮)
Хонины мах, цул (9,625₮)
Аи-76, 80 (1,673₮)
Үнэ тогтвортой байгаа бараа бүтээгдэхүүн:
Алтан тариа задгай, дээд (1,425₮)
Алтан тариа задгай, 1-р зэрэг (1,181₮)
Алтан тариа савласан, 1-р зэрэг (1,232₮)
Алтан тариа савласан, 2-р зэрэг (919₮)
Сүү ХК 1л (2,672₮)
Сүү ХК 05л (1,204₮)
Задгай сүү (1,750₮)
Тараг, Цөцгийтэй (2,456₮)
Атар талх (1,291₮)
Зууван чех (1,547₮)
Цагаан будаа (3,731₮)
Шар будаа (2,808₮)
Цөцгийн тос, ОХУ (4,182₮)
Ногоон цай, Гүрж (1,544₮)
Элсэн чихэр (2,730₮)
Манжин (1,619₮)
Сонгино (1,500₮)
Алим, фүжи (4,133₮)
Өндөг, ОХУ (338₮)
Дизель түлш (2,433₮)
Аи-95 (2,240₮)
Аи-92, 93 (1,820₮)
Газ (1,300₮) нийт 23 төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Харин дараах 9 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсжээ.
Ургамлын тос (3,439₮)
Хонины мах, ястай (9,700₮)
Үхрийн мах, ястай (11,567₮)
Үхрийн мах, цул (13,444₮)
Адууны мах, ястай (9,250₮)
Ямааны мах, ястай (8,000₮)
Монгол төмс (941₮)
Монгол лууван (1,789₮)
Байцаа (1,863₮)