ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрсэн нь үнэн. Гэхдээ битгий нэг их сандраарай
2020/03/17
ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж, эмчилгээ үзүүлж, хавьтлуудыг нь нарийвчлан судалж байна.
Монгол Улс коронавирусийн халдвар гарсан орнуудаас иргэдээ авчирч, нэг бүрчлэн тусгаарласан. Францаас ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлалаа” гэв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх