Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд “Жигүүр Гранд” хүчээр орж ирэх нь
2014/04/03
Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдийг орон сууцжуулах их аян өрнөж байгаа билээ. Гэр хорооллын иргэдийн газрыг ашиглан орон сууц барих нь барилгын бизнес эрхлэгчдийн аманд орсон шар тос л болсон.
Иргэдэд ч бас хашаа байшингаа дулаан тохилог орон сууцаар солиулах боломж нээгдсэн. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг улс хийж чадахгүй учраас хувийн хэвшлийн компаниудаар хийлгэхээр шалгаруулалт зарлаж, иргэдийн саналыг хурааж компаниудыг сонгосон. Тэгвэл барилгын салбарын зарим нэг акулууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс хоцорсон. Тэдгээрийн нэг нь барилгын салбарт 25 жилийн түүхтэй, чанартай, сайн барилга барьдаг гэгддэг “Жигүүр гранд” груп юм. Тус компани гуйгаад өгдөггүй зөвшөөрлийг гуядаад авах аргыг сэдсэн бололтой. Саяхан тус компанийнхан “Чулуутын задгай” ТББ-аар дамжуулан иргэдийн тархийг угааж, 0.07 га газрыг 120мкв орон сууцаар солино.
Дээр нь үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэн орон сууцны талбайд нэмж өгнө гэжээ. Газар эзэмшигч 1250 иргэнтэй гэрээ хийгээд эхэлжээ. Ийнхүү Баянзүрх дүүргийн XII хороон дахь 110 га гарын эзэн суух гэж байгаа юм. Газар болон үл хөдлөх хөрөнгийг тохирч худалдсанаар тэр бүхэн “Жигүүр гранд” групийн өмч болно. Нэгэнт иргэдийн хувийн зүйл биш болсон учир захиран зарцуулах эрхийг тус компани эзэмшинэ хэмээн “Жигүүр гранд” групийн Хуулийн зөвлөх Р.Батбаяр хэлжээ. Иргэдээс ийнхүү гэрээгээр газрыг нь авах бололтой.
Ботаникийн цэцэрлэгийн баруун тал орчмын оршин суугчид дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй гэж “Чулуутын задгай” ТББ-ынхан ярив. Дээрх ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнийн ярьснаар 1250 өрхийн дунд дахин төлөвлөлтөд хамрагдах талаар судалгаа хийхэд 88.4 хувь нь дэмжсэн гэж байсан. Ингээд “Чулуутын задгай” ТББ-ынхан “Жигүүр гранд” групийн ерөнхийлөгч Д.Баттөрд хандаж, тэр хэсгийг орон сууцжуулахыг хүсэхэд нааштайгаар хүлээн авсан тул “Жигүүр гранд” групийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж өгөх хүсэлтийг Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлээд байгаа гэнэ. “Жигүүр гранд” груп иргэдийн нэрээр далайлган төрийн байгууллагаас зөвшөөрөл шаардсан нь энэ. Тэд яагаад заавал “Жигүүр гранд”-ыг сонгохоор болов. Барилгын салбарт олон жил ашигтай ажилласан компани нэг муу төрийн бус байгууллагыг худалдаад авах асуудалгүй. Тэд үнэхээр иргэдтэй нэг бүрчлэн уулзсан эсэх, төсөл хэрэгжүүлэгчээ сонгохоор компанид санал тавихдаа иргэдийн санаа бодлыг тусгасан эсэхийг холбогдох газрууд тогтоох шаардлагатай.
Тус компани 110 га талбайд 12-15 мянган айлын орон сууцны иж бүрэн хороололдоо явган хүний өргөн чөлөө, талбайгаар тусгаарлагдсан орон сууцны зургаан блок болон соёл урлагийн бүхий л төрлийн үйлчилгээний цогцолбор босгоно гэнэ. Мөн өмнө зүгтээ хоёр давхар таунхаус, нэг айлын эзэмшлийн амины орон сууцаас бүрдэнэ гэжээ. Орон сууцнуудын эргэн тойрны бүрэн тохижуулсан газар, амралт, спорт болон хүүхдэд зориулсан талбай, машины ил зогсоол, 1400 хүүхдийн дунд сургууль, 1000 хүүхдийн цэцэрлэг, хорооллын доторх зогсоолоос бүрдэх аж. Хорооллын баруун хэсгийн ногоон бүсэд олон нийтийн үйлчилгээний 32 давхар цогцолбор төв зэрэг зүүнээс баруун зүгт чиглэсэн авто замын өргөн чөлөөний эхэнд 26 давхар хоёр барилга төрөл бүрийн үйлчилгээний барилгатай. Хорооллын зүүн хэсэгт том хүн, хүүхэд хэвтүүлэн эмчлэх поликлиник бүхий эрүүл мэндийн төв, хорооллын зүүн өмнөд хэсэгт бассейн, стадион бүхий спортын байгууламжууд барих гэнэ.
Энэ маш гоё сонсогдож байгаа юм. Чадал нь байгаад хийж бүтээж чадаж байвал сайн л байна. Гэхдээ 1250 өрхийг орон сууцжуулахад 4-5 жилийн хугацаа орно. Харин 110 га талбайд тэдний хэлж буйгаар 15-20 жилийн дараа л бүтэн хороолол сүндэрлэх юм байх. Мөн “Жигүүр гранд” групийнхан 12-15 мянган өрхийн орон сууцны дулааныг хэрхэн хангах бол. Одоо байгаа хэдэн дулааны цахилгаан станцууд тэдгээрийг дулаанаар хангаж дийлэхгүй. Хэзээ дөрөв, тавдугаар дулааны цахилгаан станц баригдах нь мэдэгдэхгүй байгаа. Эсвэл тус компанийн барих хороололд дулааны цахилгаан станц багтсан юм болов уу. Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 19 компани шалгараад байгаа. Тэдгээр компаниудын барьж байгуулах барилгууд бүгд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон байдаг. Харин гэнэт нүсэр хороолол барина гээд гараад ирсэн “Жигүүр гранд” групийн төсөл хотын ерөнхий төлөлвлөгөөнд харшлахгүй байгаа юм байх даа. Гэр хорооллын хөгжлийн газар “Жигүүр гранд” групийн саналыг сайтар судалж үзээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчийн батламжийг олгохгүй бол дурын нэг компани хороолол босгосоор байтал эмх замбараагүй хот төөрдөг байшин болох нь байна.
Д.МЯГМАРДОРЖ
Зочин · 2014/04/14
bitgii dolignood bai naad horoololiin chine zuun tald vatuuliin huu varilga varij bgaa shuu dee yagaad jiguur bj blohgui gej bitgii ataarh chi vitgii guih nohoid guihgui nohoi saad blood bai za yu mygmardorj guai
Зочин · 2014/04/14
bitgii dolignood bai naad horoololiin chine zuun tald vatuuliin huu varilga varij bgaa shuu dee yagaad jiguur bj blohgui gej bitgii ataarh chi vitgii guih nohoid guihgui nohoi saad blood bai za yu mygmardorj guai
Зочин · 2014/04/14
bitgii dolignood bai naad horoololiin chine zuun tald vatuuliin huu varilga varij bgaa shuu dee yagaad jiguur bj blohgui gej bitgii ataarh chi vitgii guih nohoid guihgui nohoi saad blood bai za yu mygmardorj guai
Зочин · 2014/04/10
Уг нь болохгүй ч юм байхгүй шүү дээ тэнд амьдардаг хүмүүстэй нарийн гэрээ хийх хэрэгтэй баригдах барилгууд нь батлагдсан байх ёстой Түүнээс биш гоё зураг харуулж газрыг нь авчихаад нөгөө заргаасаа гажсан зүйл бариад луйвар хийхгүй байх хэрэгтэй. МАН засаг барьж байхдаа замбараагүй газар олгосноос хотын өнгө үзэмж ****** шавааралдсан хачин юм болгочихлоо Тэнд үйлчилгээний төв сургууль цэцэрлэг адаглаад машины зогсоол байхгүй байна Дахин тийм зүйл гаргахгүйн тулд нарийн төлөвлөж түүнийгээ батлуулан түүгээрээ л бүтээн байгуулалт хийх хэрэгтэй Тэр бүтээн байгуулалт нь тэдэнд газраа өгсөн хүмүүс болон төр захиргааны байгуулагын хатуу хяналтанд явагдах учиртай Жигүүр грандад ч ирэгдэд ч ашигтай гэрээ хэлэлцэл хийвэл болж байна
oyu · 2014/04/07
manaih bas batonikt bdag jigvvr grand sain kompani sh dee minii bodoloor batonikiin tsetserlegiig bvhel bvten hothon bol****or sanagddag sh dee teriigee dagaad hugjil ni uur boloh bh tsetserleg nertei ***ond daragdsan hooson ha**** heden mod tarisan uhaantai ter ni urgadag ch yum uu vgvi ch yum uu surguuli, tsetserleg,emneleg bank oor yu bdag yum bvh yum ni tuvlursun tiim hothon bolgowol teriigee dagaad ter hawiin ger horoolol injeneriin shugam svljeend holbogdoh bolomjtoi boloh bh gej boddog sh dee ene tom darga nar nadaas dor bodno gej bgvi l bgvi dee boldoggvi yum bga biz dee
Зочин · 2014/04/05
ene setguulch zuv yum bichchee. bi ene horoond amidardag. hiisen buteesniig chin neg mundag company ireed bulaaj avah geed baival ta nar yah ve?. Zes-erdene gej hun ta nariin umnuus yariad televiz soningoor 92%-iin sanal avchihlaa geed hudlaa medee tsatsaad baival chamaar zaalgahgui buu ataarh geed suuj baih uu ta nar harah yumsan. bi neg ***var tagz barichihaad teriigee haramlaad suugaad baigaa yum bish. Engineeriin shugamand holbogdson house-aa bi niitiin bairaar solih yumuu? 0.7 ga-g 120m^2 -aar solidog ***** ni bi bishee. Myagmardorjoo dundchuudiig hamgaalj bichsen chamd bayrlalaa amjilt husye.
irgen · 2014/04/05
Setguulcheer zaalgah bolj baina uu
Зочин · 2014/04/05
Mygmardorjoo Humuus chamaar zaqalgahgui.Buu ataarah
Зочин · 2014/04/05
Hiideg ulsaar n hiilgeed l avsan ni zuv shuudee.Olon yum gon gon hiih hereg baina uu
Зочин · 2014/04/05
Hiideg ulsaar n hiilgeed l avsan ni zuv shuudee.Olon yum gon gon hiih hereg baina uu
Зочин · 2014/04/05
ene setguulch heden tugrug avsan bol
Зочин · 2014/04/04
ingej humuusiin setgel sanaag 2duulj yahnab de gazraa uguh uguhgui ni hubi hunii l bodol shu de ulsiin hurunguur barihgui gesen bhor harin ch naidbar bga um bishuu
Зочин · 2014/04/04
Энэ одоо ямар ч учиртай нийтлэл юм. Жигүүр гранд ганцаараа хийгээд байгаам биш ш дээ. Бүгд л энэ зарчмаар хийж байгаа. Харин ч Жигүүр гранд санаач**********раа хийж байгаад баярлах ёстой байтал нэг сэтгүүлч шантааж хийж мөнгө олох гэсэн, эсвэл өрсөлдөгч нэгний алдсан боломжийнхоо хариуг авах гэсэн уйваагүй үйлдлийг гар хөл болсон сэтгүүлчийн ажил болж.
Зочин · 2014/04/04
unelj abaad yum hiij baibal sain l b.na
Zochin · 2014/04/04
0.07 ga gazriig 120m2 talbaitai bairaar solij bgaa bol sain l unelj bna.Zuragtiin tar havin gazriig bol ondor buyant kompani 40m2 talbaitai bairaar unelj bna le.
zochin · 2014/04/04
jiguur hrand bol sain kompani busad kompani shig tiim muuhai zuil er ni hiideggui bi l hubidaa ednii barisan barilaga teglee ingelee gej sonsoogui battur ter dulaan tsahilgaaniihaa taliin asuudluudiig ali ert sudalchihsan chadah bolood ter tenderiig avch bgaa bhaa harin eko nomin orchlon ed nar bol ***l hudlaa shuu