Д.Сумъяабазар: Цаашид шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурахаар боллоо
2020/03/19
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байгаатай холбогдуулан АИ92 бензин 50 төгрөгөөр буурсан. Тэгвэл цаашид дахин 200 төгрөгөөр буурна гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дөнгөж сая мэдээллээ.
Тэрбээр “Өчигдрөөс эхлээд шатах тослох материал буюу шатахууны үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буурахаар болж байна. Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан. Харин өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу орлоо. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үзүүлэлт гэж хэлж болно. 1978 онд 12 ам,долларт хүрч байсан.
Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад хамгийн доод үнэ 22 ам.долларт хүрээд байна. Дөрөвдүгээр сарын 15 буюу нэг сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр буурна. Яагаад өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа вэ гэхээр манайд нэг сарын хоцрогдолтой орж ирдэг. Үүнтэй холбоотой юм” гэлээ.
Зочин · 2020/03/19