Гэмтлийн эмнэлгийн экс дарга сайдаасаа 300 сая төгрөг нэхсэн үү?
2014/04/03
Ийм яриа Эрүүл мэндийн яамнаас хөвөрч байна. Тос дотроосоо өтдөгийн үлгэрээр тэнд ажилладаг хэд хэдэн эрхмийн амнаас унасан мэдээллээр өнгөрсөн даваа гаригт ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Энхбаяр сайдынхаа өрөөнд саатаж дээрх мөнгийг нэхсэн гэх бөгөөд үүнээс үүдэн маргаан дэгдсэн гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
Гэвч дээрх 300 сая төгрөг ямар утга учиртай болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд энэ асуудлыг тойрсон янз бүрийн таамаг хөвөрсөөр. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь, Ц.Энхбаяр ГССҮТ-ийн даргын суудалд суухын тулд сайддаа өгсөн “бэлэг” байв уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Гэвч тэдний хэн хэн нь энэхүү мэдээллийг үгүйсгэж “Бид хэрэлдээгүй, муудалцаагүй” хэмээн баахан мэлзэх ч хамт олон нь улайн цайм муудалцсан гэдгийг дахин дахин батлахыг оролдсоор.
Үнэндээ Ц.Энхбаяр ойрын үед сайдтайгаа тааламжгүй харилцаатай байгаа гэх мэдээлэл оргүй ч биш бололтой. Нэг үе ГССҮТ-ийн даргын суудалд дархлагдсан мэт ааш аяг гаргаж байсан тэрбээр хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантайгаар ажлаа өгсөн. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнхтайванд ажлаа өгвөл энэ эмнэлэгт тогтоосон ноёрхлоо алдана гэж эмээсэн үү, эсвэл үнэхээр өөрийнх нь хэлсэнчлэн эмнэлэгт хэвтэж байсан уу, ямартай ч хоёр өдөр ажилдаа ирээгүй. Тухайн үед ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн “ГССҮТ-д юу болоод байгааг ойлгохгүй байна” гэснээр албан өрөө рүүгээ буцацгааж, харин А.Мөнхтайван “Би ийм ажил авмааргүй байна” гээд ар гэрийн гачигдал гэх шалтаг хэлэн ажлаа өгсөн.
Тухайн үед энэ талаар элдэв мэдээлэл хөвөрч байсан ч хамгийн содон нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярт “атгуулчихсан” гэх мэдээлэл гарч байлаа. Учир нь сайд тус эмнэлэгт эмч нарынх нь хүсэлтээр ажиллахдаа Ц.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгч байж, улмаар ямар нэг тушаал шийдвэр гаргахыг хориглосон ч тэрбээр сайдын сануулгыг үл тоон баахан хүн ажилд авч, басхүү халсан. Халах халахдаа есөн эмчийг нэг дор ажилгүй болгож байлаа. Иймээс Н.Удвал сайд энэ мэт олон асуудлыг анхааралдаа авч улмаар Ц.Энхбаяр өөрөө ажлаа хүлээлгэж өгөх болсноор ГССҮТ-ийг тойрсон дуулиан нэг хэсэгтээ намжаад байв. Тэгтэл өчигдөр чих дэлдийм нэг мэдээлэл ирсэн нь ГССҮТ-ийн даргын үүргийг гүйцэтгэж буй эрхэм “Би энэ ажлыг хийж чадахгүй нь. Надад маш их дарамт ирж байна” хэмээн яаманд ирж дарга нартайгаа уулзах гээд чадаагүй талаар эмч нар шуугиж байна. Сураг сонсоход тэрбээр өмнөх даргынхаа болон яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагийн дарамтад орсон гэх бор шувуу нисэлдэж эхлэв. Ямартай ч сүнс сүүдэртэй болсон мэт хүн тогтохоо болиод буй энэхүү эмнэлгийн даргын суудал цаашид хэрхэх талаар бид албаны эх сурвалжаас тодруулж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Д.ДОРЖ
Зочин · 2014/04/10
энэ хүн сонгуульд хэрэглэх мөнгөө гаргуулчихаад тэрнийхээ барьцаанд орчихсон юм бишүү.Энхбаяр нь ч гэсэн заавал нутгийнхаа хүнд ажлаа өгнө гэсээр байгаад өгсөн гээ биздээ, одоо яахаараа тэрнийгээ дарамтлаад байдаг юм бол ёстой айлын эрх хүүхэд чиг ингэж ************ загнадаггүй биздээ
Зочин · 2014/04/05
Udvaliin l xiij baugaa ajil tsaana ni mungu baigaa
Зочин · 2014/04/05
ed nar yag emch mun uu?
Зочин · 2014/04/05
Udval gej shunaltai balai avgai zahiral bolgono geed 300000 sayig avsan ym bilee Bayngol duuregiin zasag darga tsetserlegiin bagshd tsetserlegiinhen zahiral bolgoj ugie 10000 u****h gej bsan ardchilal neg iimerhuu eree tseeree aldaj bna da
Зочин · 2014/04/04
Gants emnelegiin asuudal shiidej chaddaggui said baih gej.