Зээлийн ХЯЛБАР шийдэл буюу боловсон ЛУЙВАР
2020/03/20
“T-Mat” гэх тодотголтой бэлэн мөнгөний зээлийн машин Улаанбаатар хотод долоо, Орхон аймагт хоёр, Булган, Дархан-Уул аймагт тус бүр нэг байдаг. Энэхүү АТМ шуурхай зээл олгодог гэдгээрээ иргэдийн дунд “алдар”-шаад байна.
Тус бэлэн мөнгөний машинаас зээл авахад маш хялбар. Иргэд хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10,000-300,000 төгрөгийн зээлийг нэг минут хүрэхгүй хугацаанд авч байгаа нь урт дараалал үүсэх шалтгаан болж байна.
Анх зээл авах гэж буй хүмүүс хамгийн бага хэмжээгээр буюу 10,000 төгрөгийн зээл авах боломжтой. Авсан зээлээ тогтмол эргүүлэн төлснөөр зээлж болох мөнгөн дүнгийн хэмжээ өссөөр байна. Харин зээлийн эргэн төлөлтийг багадаа 7 хоног, ихдээ 21 хоногийн хугацаанд эргүүлэн төлөх ёстой аж.
Ямар ч шалгуургүй тус зээлийн эрсдэлтэй тал нь хүү өндөртэй. Тодруулбал, иргэд 10,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай авахад 10 хувийн хүү төлнө. Хугацаа хойшлох тусам буюу 14 хоногийн хүү 20 хувь, 21 хоногийн хүү 30 хувиар бодогдоно. Эндээс харахад зээлийн дээрх хялбар шийдэл нь иргэдийн эрэлт дээр түшиглэсэн боловсон луйвар юм. Төсвийн цалинтай, тэтгэмжийн мөнгөөр амьдардаг, сарын цалин нь хаанаа ч хүрдэггүй иргэд энэхүү зээлийг олноороо авч байгаа нь харамсмаар. “T-Mat” ATM-ыг “Монэкс Финанс” ХХК-иас гаргасан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Монэкс Финанс” ХХК-иас хууль бус үйл ажиллагааг явуулж, иргэдийг шулж байна.
Ямартай ч Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт оруулахаар судалж байгаа аж.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Avahgui l bai daa · 2020/03/21
Erelt ni baigaa uchraas niiluulelt ni baigaad baina shde. Irged uursduu avaad uugshuuleed baigaan shd. Avahgui zarimdaa matsag barij uzeech. Haaya matsag barih biyed sain shuu.
Zochin · 2020/03/20
Arai dendvv undur yunaa avahgvi baij bolohgvi yumuu hvmvvsee
Зочин · 2020/03/20
Ийм өндөр хүүтэй зээл авахаа больчих хэрэгтэйшдээ. Манайхан өөрсдөө аливааг хөхүүлэн дэмжихдээ сайн юм. Иймэрхүү зүйлийг дэмжихгүй байх нь чухал шүү дээ.
Зочин · 2020/03/20
10 14 21 хоногоор хүү тооцож байгаа жинхэнэ луйвар Зарим нэг ломбардууд 14 21 хн.р хүү тооцож ялгаагүй л хуулиар олгогодсон зөвшөөрлийнхөө дагуу ард иргэдээ луйвардаад л сууж байгаа шүү дээ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО Банк ББСБ ХЗХ ЛОМБАРД уудын хүүг багасгах арга хэмжээ авч болно ЯЛАНГУЯА ломбардын хүүг сардаа тооцдог байхаар хүү нь бага байхаар болгох хэрэгтэй Сардаа10 15 хувийн хүүтэй ломбард зөндөө Тэднийг хүн төрхөнд нь оруулах нь зөв НААД МАШИН ЧИНЬ БАС Л НЭГ ЛУЙВАР Л БАЙНА Минии ард түмний амьдрал хэцүү байгааг далимдуулж ШУЛЖ МӨЛЖИЖ ЛУЙВАРДАЖ ханахгүй байна уу та нар
Зочин · 2020/03/20
Huvi humuus odriin 1 huviin huutei mongo zeeleed shulj baihad teriig nehleed zohitsuulaldaa er n bol iimerhuu zeeliig buheld n horgilson huuli gargachihval bolooshd deed talk n sariin 10 % geed huulind zaachihval boloo
Зочин · 2020/03/20
hen aw gesiin awahgvi l baiwal boloosndee. heregtei bolood l awch bga bailgvidee
Зочин · 2020/03/20
Uuniig bichij demii yum hiij suuhaar heregtei yum hiigeesei..avah avahguigee hun ooroo l shiidne..hucheer ogood bga bish..huugii ni hudalaa baga heleed huurch mehleed bga bish buh zuil todorhoi huvi hund oilgomjtoi..ooroo bolno geed l avj bga..zovshoorliin ogood todorhoi tatvaraa avaad heregtei zuils hiisen ni deer blgu harin..