Л.Болд: Би хоёр удаа коронавирусийн шинжилгээнд хамрагдахад илрээгүй ээ
2020/03/27
УИХ-ын гишүүн Л.Болд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа билээ.
Тэгвэл сошиал орчинд түүний шинжилгээний хариуг сөрөг буюу коронавирустэй гарсан гэх мэдээлэл түгэж эхлэв. Харин түүнээс энэ талаар тодруулахад, надаас хоёр удаа шинжилгээ авсан. Хоёуланд нь коронавирус илрээгүй гарсан. Намайг даралт ихтэй, ядаргаатай байгаа болохоор ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Сонгууль дөхөж байгаа болохоор элдэв гүтгэлэг мэдээлэл тарааж эхэллээ" гэлээ.
Өчигдөр УИХ-ын гишүүний ажлын албанаас "Сүүлдээ бүр гэр бүлийн гишүүд рүү нь хүртэл дайрч, гүтгэх явдал гарлаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн, үүнтэй холбогдуулж олон нийтийн сэтгэл санаа тогтворгүй байгаа үед үндэслэлгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар сошиалд тарааж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулах болно" хэмээн мэдэгдэж байсан юм.
Зочин · 2020/03/28
Хятадууд гаднаас өөрсдийн иргэдээ тодорхой хугацаагаар тээвэрлэхийг больсон. Манайх Хятад шиг гаднаас 100 өвчтөн авч байж гадны тээврээ зогсоох гээд байгаа юм уу?
Зочин · 2020/03/28
Л. Болд худлаа ярьсан.савсгануур , олон түмнийг үүмүүлсэн хөнгөмсөг ярьсанд үнэмшиж болохгүй хүндээ.
bat · 2020/03/28
Энэ өвчин туссан эсэхийн л асуудал хүн алж хүрээ талчихсан биш шуугих сэдэв мөн үү
Zochin · 2020/03/28
Ene hun uy gej haniad avsnaa nuuh ve de,ter baituguai ner tortei humuus tusaj l bhad,tegeed erthen shinjilgee ogood onoshluulsan n amind ulziitei
зочин · 2020/03/27
тэр онгоцоор махн-ын нэг хүн ирсэн гэж цуурсан шүү? ямар үг модон улаатай гэдэг билээ