Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр UBS телевизтэй хамтран "Наша песня" орос дууны уралдааныг энэ удаад цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна

1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд гоцлол дуучид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн дуулсан эх орны дайны сэдэвт дуугаараа оролцох бөгөөд нэгдүгээр үе өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдөр өндөрлөх бөгөөд гоцлол дуучид, чөлөөт уран бүтээлчид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн бичлэгээ уралдааны албан ёсны [email protected] хаяг руу илгээнэ. Оролцогч дуучид, хамтлагуудын бичлэгийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн фэйсбүүк хуудсанд байршуулах аж.

Ийн нэгдүгээр үеийн сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй шүүлтээр явагдаж, олны таашаал хүртсэн уран бүтээлийг эрэмбээр сонгох юм байна. Мөн хаалтын гала концерт, ялагчийг тодруулах торгон мөчийг телевизээр шууд дамжуулах аж.