ФОТО: Дуучин С.Нарангийн 17 жилийн өмнөх "дүрх төрх"
2020/04/14
Монголын хүчирхэг дуу хоолойтой дуучин хэмээн үнэлэгддэг поп дива С.Наран өөрийн 17 жилийн өмнөх дүр төрхөө олон нийтэд үзүүлэв.
Тэрбээр "Өнөөдөр өөрийн зурагнуудыг компьютер дээрээ цэгцэлж байгаад 17 жилийн өмнө авахуулсан хоёр зураг гарч ирлээ. Энэ зургуудаа хараад тэртээ 2003 онд шинэ цомгийн зураг авахуулах гэж бөөн ажил болсноо дурсан саналаа. Урлах Эрдмийн Дээд Сургуулийн өгсөн энэ хувцсанд их дурлаж, бас нүүрийг минь хэтэрхий их будчихлаа гэж их ичиж билээ. Цаг хугацаа үнэхээр хурдтай нисэн өнгөрчээ.
17 жилийн өмнөх энэ зурган дээрх харцнаас би өнөөдрийн үзэл баримтлалаа ч бас харж байна. Тэгээд дотны найз Нямкагийнхаа байнга хэлэх дуртай эшлэлийг бичмээр санагдлаа. ТАНЫ ӨНӨӨДРИЙН БАЙГАА ТА БОЛ ӨНГӨРСӨНД ЮУ БОДОЖ, СЭТГЭЖ, ХИЙЖ ИРСЭНИЙГ ЧИНЬ ГЭРЧЛЭХ ҮР ДҮН" хэмээв.
Zochin · 2020/04/15
Duug n sonsoh durtai erch huchtei mundag busgui