Сонгдо эмнэлгийн өвчтөний хариу сөрөг гарчээ
2020/04/15
Өчигдөр буюу 4 дүгээр сарын 14-нд "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ЭМЯ-наас шинжилгээг ПCR оношлуураар эцсийн байдлаар тогтооно гэдгийг онцолж байсан. Тэгвэл лабораторын шинжилгээгээр тухайн хоёр иргэнээс коронавирус илрээгүй талаар өнгөрсөн шөнийн 01 цагийн орчим ЭМЯ-наас цахим хуудсандаа мэдээлж, хариу СӨРӨГ гарсан хэмээн мэдээллээ.
Энэ талаар өнөөдөр 11 цагаас албан ёсоор мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх