Хятадаас өндөг тахианы мах, махан бүтээгдэхүүн оруулж ирэх хязгаарлалт одоо болтол цуцлагдаагүй байгаа. Гэтэл Tyson-ний тахианы мах, махан бүтээгдэхүүнүүд өнгөрсөн долоо хоногоос салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаад эхэлсэн байна.

Худалдагчид хорио тавигдсан гэж хэлж байгаа ч нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хорио хэзээ тавигдах нь тодорхойгүй гэсэн хариу өгч байгаа юм. Tyson-ний тахианы мах нь Америкаас ирдэг гэдэг ч хайрцагны сав баглаа боодол дээр хятад ханз үсэгтэй ирдэг.

Түүнчлэн Барс худалдааны төв дээр хятад сав баглаа боодолтой тахианы мах, махан бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Мэргэжлийн хяналт болоод хил гаалийнхан хариуцлагагүй ажиллаж байгаа нь харагдаж байна.