УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцохоор хүсэлтээ өгчээ
2020/04/26
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 24-ний өдөрт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.
Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өглөө.
1.Эх Орончдын Нэгдсэн нам 2020.04.22 10:00
2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам 2020.04.22 12:00
3. Их Эв нам 2020.04.22 14:00
4. Зон Олны нам 2020.04.22 15:00
5. Дэлхийн Монголчууд нам 2020.04.22 16:00
6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
/Монгол Консерватив нам
Монголын Хүний Төлөө нам/ 2020.04.23 12:00
7. Ардчилсан нам 2020.04.23 12:00
8. Ард Түмнээ Хайрлая нам 2020.04.23 14:00
9. Ард Түмний нам 2020.04.23 16:00
10. Хөгжлийн Хөтөлбөр нам 2020.04.23 16:00
11. Та бидний эвсэл
/Монгол Ардын Хувьсгалт нам
Иргэний Зориг Ногоон нам
Монголын Уламжлалын Нэгдсэн нам/ 2020.04.24 10:00
12. Монголын Ногоон нам 2020.04.24 10:00
13. Монгол Ардын нам 2020.04.24 12:00
14. Шинэ эвсэл
/Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам
Бүгд Найрамдах нам
Үнэн ба Зөв нам
Монгол Үндэсний Ардчилсан нам/ 2020.04.24 12:00
15. Эх орон нам 2020.04.24 14:00
16. Ардчилал шинэчлэлт нам 2020.04.24 14:00
17. Зөв хүн электорат
/Хөдөлмөрийн Үндэсний нам
Монголын Социал Демократ нам
Зүй ёс нам/ 2020.04.24 16:00
18. Ард Түмний Олонхийн
Засаглал нам 2020.04.24 16:00
19. Гэр хороолол хөгжлийн нам 2020.04.24 18:00
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.