Улс орны эдийн засаг хүндэрч, хямрал нүүрлэн, төсөв бүрдэхээ больж, аргаа барсан улс төрчид энд тэндээс сүржин нэртэй бонд буюу өрийн бичгээр зээл тавин, хөрөнгө   мөнгө олж, төсөвтөө хэрэглэж байна.

Татвар бол улс орны оршихуйн үндэс. Улс орныг батлан хамгаалах цэрэг арми,  иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгага  хангах  үүрэгтэй цагдаа,  хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй  сурган хүмүүжүүлэх цэцэрлэг сургууль, өвдөж  хавдсаныг  эмчлэх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага,  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх захиргааны болон шүүх прокурор  гэх зэрэг олон  зуун байгууллагын зардал, тэнд ажиллаж байгаа  мянга мянган ажилчдын цалин хөлсийг гагцхүү татвар төлөгчдийн  төсөвт хуримтуулсан мөнгөөр л  санхүүжүүлдэг. Энэ “нүцгэн үнэн”-ийг улс төрч эрхэмүүд сайн мэдэж, татвар төлөгчидөд ээлтэй хандах учиртайсан.  Харамсалтай нь манай улсад төрийн захиргааны өндөр албан тушаалтнууд авлига, луйвараар  дамжуулан хэтэрхий баяжиж, татвар төлөгчдийн мөнгө зарцуулах ёстой зүйлдээ зарцуулагдаж чадахгүй нөхцөл хэвээр үргэлжилсээр байна. Гэхдээ энд бид татварын мөнгө хаашаа хэрхэн зарцуулагдаж байгаа тухай биш, харин хаанаас, хэнээс татвар бүрдүүлж байгаа, хэн татвараас зугтан зайлсхийж байгаа  тухай ярих юм.

Улс орны эдийн засаг хямарч байгаагийн үндсийг татварын талаарх  төрийн  бодлого буруу байна гэх ойлгохоосоо илүүтэйгээр  нэгж татвар төлөгчдийн нуруун дээр ирэх татварын  хэмжээг    улам бүр нэмэгдүүлэхээр зорьж,  ингэж шийдвэрлэхээр ажиллаж байгаа  улс төрчдийг  хараад   “харалган бодолтнууд” гэхээ өөр юу гэх билээ. Өнөөгийн төсөв мөнгө бүрдэхгүй байгаагын  буруутай шалтгааныг  гааль, татварын байцаагч нарт тохож, татварын орлогыг бүрдүүлүүлэхийн тулд тэднийг “шахаж” байгаа нь харамсалтай.

Үүний улмаас гааль, татварын байцаагч нар  нормтой орлогоо тасалдуулахгүйн тулд татвар  төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг байж болох “дээд хүч”- ээрээ шахамдуулж байна. Үүнээс болж жижиг буурай аж ахуйн нэгж, компаниуд  ашиг олох нь бүү хэл  НӨАТ болон бусад татвартаа дарлагдан ээлж дараалан дампуурлаа  зарлаж байна.  Угтаа хуулиар орлого олсон хэн бүхэн  татвар төлөх ёстой. НӨАТ-ын хуулиар  тухайн байгууллагын дансаар  10 саяаас дээш төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол НӨАТ төлөгчөөр татварын байгууллагад  бүртгэгдэж үүнээс хойш орсон орлого  бүрийнхээ  НӨАТ тооцуулахгүй байх ажил үйлчилгээ хийснээ баримтаар нотлосноос бусад  тохиолдолд  орлогынхоо 10 хувийг төрд тушааж байх үүрэгтэй. Энэ нь багахан үйлчилгээ  үзүүлдэг компаниудад хүндээр тусаж,  татварын дарамт үүсгэж  байна. Учир нь, жижиг компаниуд ашиг олох бүү хэл ажилчдыхаа цалин хөлсийг тавьж чадахгүй байхад орлогын 10 хувийг нь төр  НӨАТ нэрээр  хатуухан хэлэхэд “дээрэмдэн” авч байна.

Гэтэл улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, энэ хирээрээ улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй гээд хэлчихэд буруудахгүй, татвараас  үргэлж “хөндий, хол” байдаг  хэсэг бүлэг байсаар байна. Энэ бол  хошин урлагийнхан, дуучид, зарим нэг үйлчилгээ үзүүлдэг  хувь хүмүүс юм.

hoshin_shog_jpg_500x500“Хошин урлагийнхан” гэхэд л  СТӨ, МҮЭСТО- д  өдөр алгасахгүй шахуу тоглолт хийж байдаг. Нэг хүний тоглолт үзэх тасалбарын үнийг нийт суудлын тоонд, мөн тоглосон өдрийн тоонд нь үржүүлээд үзвэл нэлээд өндөр ашиг орлогын тухай  энд яригдана. Харамсалтай нь тэд татвараас зугтагчид. Өөрсдийгөө хошин урлагийн хамтлаг, элдэв чамин нэртэй уран бүтээлийн нэгдэл, продакшн гэж нэрлэх тэд үнэндээ өөрсдөө  “хошин хүмүүс”. Тэд компани байгуулахаас татгалзаж, ашгийн бус ТББ-ын нэрээр татвараас зугтан үйл ажиллагаагаа явуулж байна.

Компани байгуулвал улсад татвар төлж, ашиг орлого нь буурна гэдгээс ийнхүү болгоомжилж  ТББ-ын нэрээр ашгийн үйл ажиллагааг олон арван жил явуулсаар ирлээ. Товчхондо бол тэд  хууль зөрчиж ашгийн үйл ажиллагаа явуулсаар байна. Аж ахуйн нэгж, компаниудыг “дарамтлаад” байдаг өнөөх татварын байцаагч нар энэ олон хошин шогийн хамтлаг продакшнуудыг шалгаж, тэдний олсон орлогоос  ядаж орлогын албан татвар авдаг болов уу?

image1_1Татвар төлдөггүй бүлгийнхний дараагийн хэсэг нь хамтлаг,  дуучид, уран бүтээлчид. Дуучид шинэ жил, байгууллагын ой зэрэг баяр ёсол,  тэмдэглэлт өдрүүдээр  үе үехэн “түрийвчээ зузаалдаг”  ч бас л  олсон орлогоосоо  улсад татвар төлдөг эсэх нь эргэлзээтэй.

Мөн жилдээ 1-2 удаа зохион байгуулдаг томоохон тоглолт, уран бүтээлийн цэнгүүнээсээ тэд их хэмжээний орлого олдог байж таарна. Жишээлэхэд, Бөхийн өргөөг 2500 хүний суудалтай гэж  тооцоход нэг бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэйгээр 2 өдөр тоглолтоо хийсэн тухайн уран бүтээлч 100.000.000 төгрөгийн ашиг олох юм. Үүнээс түрээс болон бас бус зардлуудыг хасахад дунждаар 50-60 сая төгрөгийн  ашгийн тухай яригдана. Зарим  уран бүтээлч нэг бүр нь 10 мянгөн төгрөгийн үнэтэй тасалбараар 8 өдрийн тоглолт хийсэн  байдаг юм билээ. Ингээд бодохоор тэд чамгүй ашиг олж байгаа нь тодорхой. Харин тэд энэ орлогоосоо ядаж орлогын албан татвар улсдаа төлдөг болов уу?

Энд авьяас билгээрээ амьдралаа аваад явж байгаа хэн нэгэн уран бүтээлчийг буруутгах гэсэнгүйг ойлгоно биз ээ. Чухамдаа улс орон даяар тэгш  үйлчлэх ёстой татварын багц  хууль эдгээр хүмүүст хэрхэн үйлчилдэг вэ гэдэг тухайд асуудлын гол нь байгаа юм.  Уран бүтээлчид татвараас нуугдаж, зайлсхийж болно, харин татварын байгууллага, байцаагч нар үүнийг нь олж илрүүлэн улс оронд төлөх ёстой татварыг тооцон  хуулийн дагуу тэднээр  төлүүлэх учиртай.

Бидний хайрлаж хүндэлж явдаг уран бүтээлчид бол  татварын хууль зөрчигчид, их гарын “луйварчид”,   товчхондоо бол гэдэг улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаггүй хүмүүс болох нь илэрхий харагдаж байна.

zaswar_tow-original.jpg379043127201403120900Татвараас нуугддаг дараагийн бүлэг бол компьютер болон гар утас  худалддаг, засварладаг хүмүүс. Иргэд  ийм төрлийн бара шинээр авах болон эвдэрсэн, гацсан, хагарсан, цуурсан комьютер, Iphone, Ipad, гар утсаа тэдэн дээр барьж очно. Тэд санаан зоргоор дуугарна. Зүгээр л нэг программ уншуулах төдийд 20-50 мянган төгрөг гэнэ. Ажиглаад байвал тэд  өдөртөө хэдэн зуугаас хэдэн саяын  орлоготой ажилладаг  юм билээ. Зориуд тэднээс НӨАТ төлөгч үү гэж асуулаа,  тэгэхэд юу боллоо  тэнэг юм шиг НӨАТ төлөгч болох вэ дээ гэж өмнөөс хариулж байна билээ. Тэдний ярьж байгаагаар бол  НӨАТ төлөгчид бол “тэнэг” хүмүүс байж таарах нь ээ. Ийм бодолтой хүмүүсээс татвараа  хэрхэн тооцож авах вэ?

Bi1kNfkCEAEbU7-_zps56ce65f1Буян номын цэнгүүн нэртэй, шашин итгэл үнэмшлийн утгатай арга хэмжээ, лекц бол дараагийн татвар төлүүлэх ёстой бүлэг. Бурхан багшийн их Дүйцэн өдрүүдийг ашиглан зарим нэг хийд, түүний тэргүүн хуврагууд ашиг олох зорилгоор тасалбар худалдан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтоосон “сэргэлэн лам нар” байхад, иргэдийн хүсэл мөрөөдөл дээр дөрөөлөн мөнгөтэй болох, баяжих арга ухааныг заах нэрийдлээр лекц зохион байгуулж, өөрсдөө баяждаг “овжин, зальтай” хэсэг бүлэг хүмүүс бас байна. Тэдэнд,  ашиг олж л байгаа  бол улсад татвар төлөх ёстой гэдгийг мэдүүлэх хэрэгтэй.

Энэ  асуудлуудыг хэрхэн шийдвэрлэснээ  татварын байгууллагууд олон нийтэд мэдээлж байвал  зохилтой. Хэрэв ийм хүмүүсээс олсон орлогоос нь авах ёстой татварыг авч чаддаггүй юм бол  ерөөс нийтээр нь орлогын албан татвараа авахаа болох нь зүйтэй.

Эцэст нь төрд төлөх ёстой татвараа бүх нийтээрээ адил тэгшээр өгч сурцгаая, төр засаг нь ч авах ёстой татвараа  татвар төлөгч нь хэн байхаас үл хамааран авч чаддаг байя гэж хэлэх л үлдэх шив дээ…

Ц.Мөнх

Ugluu-logo172216