Ц.Мөнхбаяр нарыг ширгээх гэж байна
2014/04/07
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт шүүхээс 21.6 жилийн хорих ял ногдуулсан.
Өнөөдөр уг хэрэгт холбогдуулан Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх хурал болно. Ц.Мөнхбаяр нарт ял оноохдоо хэтэрхий өрөөсгөл хандсан хэмээн олон нийт өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр ирсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ц.Мөнхбаяр нарыг эргэж очсон болон бусад иргэний хөдөлгөөний байгууллагууд ногдуулсан ялыг эсэргүүцэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.
Мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч үүнд анхаарлаа хандуулж тэдний тухай "Эко хамгаалагч уу, террорист уу" гэх мэт гарчигтайгаар нийтлэл гаргасаныг бид тухай бүрт нь уншигчдадаа хүргэж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн шүүхэд болох хянан хэлэлцэх хурлаар 21 жилийн ялыг бууруулах уу үгүй юу гэдгийг олон түмэн анхааралтай ажиглаж байна. Гэвч 21-ээс бууруулаад бууруулаад 10-аас дотогш орох уу гэдэгт эмзэглэж хандах олон хүн байх аж.
Үнэндээ анхан шатны шүүхээс оготны хамраас ч цус гаргаагүй хүмүүст хүний амь нас хөнөөсөнтэй тэнцэх хэмжээний ял оноосон нь шүүхийн шийдвэрт улстөрчдийн гар далдаас нөлөөлсөн гэж хардах үндэслэлийг бий болгож байна.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм. Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралд зөвхөн шүүгчдэгчдийн өмгөөлөгчид оролцох юм.
“Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Хэдийгээр буу зэвсэг хэрэглэхийг завдаж буруу аргаар тэмцлийн хэлбэрээ сонгосоныг өмөөрөх аргагүй ч шүүхээс гарч буй шийдвэрүүд үнэхээр монгол хүн бүрийн зэвүүцлийг хүргэхүйц хэт өрөөсгөл байгаа нь гашуун үнэн юм. Тухайлбал долдугаар сарын 1-ний буюу таван залуугийн амь насны хэрэгт буруутгагдан ял эдэлсэн цагдаагийн экс удирдлагуудад хэдэн жилийн ял ногдуулж, хэдийг нь тэд эдлээд наранд гарч байгаа нь хүн бүрийн нүдний өмнө ил байна. Тэд уг нь хүн амины хэрэгт яллагдсан нөхдүүд байсан.
Мөн шинжээчид Ц.Мөнхбаяр нарын хэрэглэхийг завдсан тэсрэх бөмбөг сэлт нь цэнэгтэй байсан тухай мэдээлэл цацагдсан. Тэд үнэхээр хүний аминд хүрэхийг хүссэн гэж үү? Үүнээс түрүүнд аливаа хэрэгт үнэн зөв шийдвэр гаргахад чухал үндэслэл болдог шүүх эмнэлэг, шинжээчдийн дүгнэлтүүд Монголд яаж гараад байгааг сүүлийн нэг жилийн дотор хангалттай хэвлэлээр шуугиж ард түмэн жигшиж байгааг бид харсан. Тиймээс шинжээчдийн зөв үү, тэдэнд хэн итгэх вэ? гэж эхлээд асуумаар.
Ц.Мөнхбаяр “Монголын гол нууруудыг хамгаалах хөдөлгөөн”-ийг үндэслэж байсан хийсэн бүтээсэн, хамгаалсныхаа төлөө 2007 онд “Goldman Prize” хэмээх олон улсын нэр хүндтэй шагналаар шагнаж байлаа. Түүний ачаар олон гол горхи ширгэх аюулаас аврагдаж байсан. Гэтэл үүнийх нь төлөө түүнийг шагнах нь бүү хэл өөрийг нь ширгээхээр зүтгэж байна. Хойч үе маань хөвөөнд нь тоглож өсөх ганц ч гэсэн цэнгэг уст гол горхитой байна гэдэг ямар ч ялыг цагаатгах гавьяа баймаарсан.
Зочин · 2014/04/08
7 сарын 1 цагдаа нар ажилаа хийсэн эмх замбараагїй байдлыг турхиран эхлїїлсэн Магнай зэрэг єнєєдєр албан ту******л хашиж байна. Тэгвэл Мєнхбаяр нарын хэрэг їїнтэй яг ижил хїїх шудрага байх хэрэгтэй штээ
Зочин · 2014/04/08
buu tesreh bombog arai dendnee. buu tesreh bombogoo ashiglasan bol yahuu setguulchee yu gej bichih bol
Зочин · 2014/04/08
buu tesreh bombog arai dendnee. buu tesreh bombogoo ashiglasan bol yahuu setguulchee yu gej bichih bol
Зочин · 2014/04/08
buu ntr baritsan, ene durak hun amitan buudsan bol yaahuu? , huduunii ym huduu lugee l yav l daa, huduunii ymnuud n sulla ntr gej umuuruud. Odoo hen durtai n sullagddag bolloo?
ИРГЭН · 2014/04/08
Сулла. Түүний төлөө тэмцэл бослого гарвал шууд оролцоно.
ИРГЭН · 2014/04/08
Сулла. Түүний төлөө тэмцэл бослого гарвал шууд оролцоно.