УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт гаргажээ. Н.Номтойбаяр нь НПГ-аас хэд хэдэн удаа мэдүүлсэн ч ирээгүй, өмгөөлөгчид нь удаа дараа мэдэгдэж, прокурорын мэдэгдэх хуудас хоёр удаа хүргүүлээд ч ирээгүй. Тиймээс Н.Номтойбаярын прокуророоос дуудсан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх өчигдөр хэлэлцээд яллагдагч Н.Номтойбаярыг 2020 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн 9 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.