МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Төгсцогт удган Замандын хүргэн хүү. Нэг хэсэг хосууд тусдаа амьдарч байсан. Тэгвэл саяхан тэднийг эргэн нийлж хамтдаа амьдрах болсныг уншигч та бүхэндээ хүргэж байсан билээ.

Хөдөлмөрийн баатар маань хүүгээ төрөөд удаагүй байхад "Миний гэр бүл бат орших болтугай" гэсэн ерөөлийн үгтэй бяцхан хүүгийнхээ зургийг өөрийн цахим хуудаснаа дэлгэсэн.

Тэгвэл энэ удаад "Миний найз, миний эхнэр, хүүгийн ээж, миний бүх юм" хэмээн хайртай хүүгийнхээ ээж, эхнэрийнхээ гэрэл зургийг нийтэлж эргэж нийлэн элэг бүтэн амьдралыг цогцлоон амьдарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Д.Ана