БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Монгол шилтгээн”-д тус компанийн даралтын зуух дэлбэрчээ.

Тодруулбал, зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай ажилчин эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, мөн 35 настай эрэгтэй ажилчин Т-ийн толгойд гэмтэл учирсан байна.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ. Түүнчлэн ХУД-ийн 1-р хорооны иргэн 72 настай эрэгтэй С-ийн баруун хөлийг эхнэр Д нь гэр бүлийн маргаанаас болж хүйтэн мэсээр гэмтээснийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.