Ерөнхий сайд Алтанхуяг гэртээ харьжээ
2013/04/07
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрөөр буюу бямба гаригт Бурхан халдун ууланд авиралт хийхээр явжээ. Харин тэрээр аялалын явцад холбоо тасарсан мэдээлэл тараад байсан билээ.
Ерөнхий сайд Алтанхуяг болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг нисдэг тэргээр нийслэлд авчирсан байна. Зэвсэгт хүчний 303 дугаар цэргийн анги дээр буусан сайдаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар болон дагалдан яваа хүмүүсийг нь тэндээс эмнэлэгт хүргэх тухай мэдээ ирээд байсан юм. Мөн Ерөнхий сайдыг сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлнэ гэж байсан ч тэрээр эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ харьсан байна.
Ямартай ч хоёр хоног сураггүй байсан Ерөнхий сайдын сураг гарлаа. Түүнийг аврахаар нисдэг тэрэг ашигласан бөгөөд нийтдээ 28 сая 400 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Нисдэг тэрэг нэг цаг нисэхэд зардал нь 5,680,000 төгрөг болдог бөгөөд эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход дээрх төгрөгийг зарцуулсан гэж үзэж байгаа ажээ.
Тэгвэл Ерөнхий сайдтай хамт ууланд гацсан хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар явсан нь тодорхой боллоо. Мөн түүний гэр бүлийн хүн Х.Сэлэнгэ болон хүүхэд нь хамт явсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Зочин · 2013/04/11
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайд ийм том алдаа гаргаж болохгүй ээ. Улсад ийм их хохирол учируулсандаа хариуцлага хүлээх ёстой. Шинэчлэлийн засгийн газар улсын мөнгийг хэмнэх биш, ёстой 2 өдрийн шуурганд хийсгэж байна шүү дээ. Танд хүн чанар гэж байдаг юм бол огцорсон дээрдээ та
Зочин · 2013/04/11
emegtei hyn gardaggyi uuland ene avgai yu hj yavaa tenemel ve?ta nar bidnii mongiig toloei!
Зочин · 2013/04/11
hairan ih tatvariin mongo ve? altanhuyag selengee nart zartsuulsan yum bh daa? ta nar ger byleeree ard tymneesee uuchlal guij toloei!sayha tson ene ter geed bsan aliv?
Зочин · 2013/04/11
ene avgai n ch odoo bas yuv dee, sayhan tloo ene ter geed bsan yaalaa? har hyitend yun ch teneh durtai avgaiv dee, ulsiin mongo hyidegnej tenej yavhaar uul hangai hyrtel ger byld n hilegnej bna daa hohis! tsas darsan bol ch saihan baih baij dee ene ger byld.
Зочин · 2013/04/08
Uhtseen gesen bol arai ner tsever sainaar yaridahgui yu muu ats
Зочин · 2013/04/08
yoo ter munguu ene niigemdee zartsuulaasai havarjilt hunderlee geel yrihaas tsaashgui baigaa bizdee sain duraaraa zugaalj yvsan hunii araas arai ih mungu zartuulsiin bishuu
Зочин · 2013/04/08
Zasgiin gazar ih hural ter chigeeree tseverlegdej ogtsrood ugvul zaluu uy chini eh noo hugjuulj jinhene utgaar ni eh ondoo saihan amidrahiig husch bn. Ideher bishee hiihee urital bolgodog bolson zaluu uydee zaigaa taviad ugtsguuh heregteishdee. hugjinu gj bi uhaan son tsagaasaa sonsson ghdee ter hugjil chini haana bnaaaaaa odoo boltol alga gutaj bn ta naraas...