Улаанбаатар хотод 12 цагийн байдлаар 18-25 насныханы ирц бага байна
2020/06/24
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж байна. СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын ирц, явцын талаар цаг үеийн мэдээлэл өгөв.
Улаанбаатар хот 24 мандаттай, хэсгийн 451 хороотой. 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод санал өгсөн 18-25 настай сонгогчдын ирц 12.5 хувьтай байна. Мөн 24-45 настай сонгогчдын ирц 52.4, 45-ээс дээш насныхан 34.9 хувьтай байгааг СЕХ-ныхон хэлэв.
Энэ удаагийн сонгуульд залуучуудын саналыг идэвхтэй өгүүлэх цөөнгүй санаачлага, давлагаа өрнүүлээд буй. Улсаас ч залуучуудыг саналаа идэвхтэй өгөхийг уриалсаар. Харамсалтай нь, одоогоор залуучуудын саналын ирц сул байна.
Тойргийн дугаар |
Тойргийн нутаг дэвсгэр
|
Сонгогчдын ирц: 12.00 цагийн байдлаар |
Мандатын тоо |
21 |
Багануур, Багахангай, Налайх дүүрэг |
10104 иргэн санал өгсөн |
2 |
22 |
Баянзүрх дүүрэг |
26073 иргэн санал өгсөн (23.74 хувь) |
2 |
23 |
Баянзүрх дүүрэг |
24560 иргэн санал өгсөн (21.92 хувь) |
3 |
24 |
Сүхбаатар дүүрэг |
19275 иргэн санал өгсөн (22.20 хувь) |
3 |
25 |
Чингэлтэй дүүрэг |
22363 иргэн санал өгсөн (21.62 хувь) |
3 |
26 |
Баянгол дүүрэг |
35311 иргэн санал өгсөн (26.02 хувь) |
3 |
27 |
Сонгинохайрхан дүүрэг |
16920 иргэн санал өгсөн (20.2 хувь) |
2 |
28 |
Сонгинохайрхан дүүрэг |
27779 иргэн санал өгсөн (25.5 хувь) |
3 |
29 |
Хан-Уул дүүрэг |
29749 иргэн санал өгсөн (25.99 хувь) |
3 |