Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Эрдэнэтээс сонгогдов
2020/06/24
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 2020-06-24-ны өдөр орон даяар болсон. Энэ цаг үед сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарч байна. Санал хураалтын тооллогын урьдчилсан дүнгээр Орхон Уул аймаг буюу Эрдэнэтийн 20-р тойрог гурван мандаттай бөгөөд бие даан нэр дэвшигч, экс ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Та бидний эвсэлээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар сонгогдсон байна.
Харин үлдсэн нэг мандатыг МАН-аас нэр дэвшсэн Д.Батлут нэгээр буюу хамгийн их санал авав. Ингэснээр Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар сонгогдсонгүй.