УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж буй А.Адъяасүрэн эгүүлэн татагдах болзол хангасан уу
2020/06/29
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан иргэдэд өнөөдөр батламжийг нь гардуулсан билээ.
Харин батламжаа авахтай зэрэгцэн эгүүлэн татагдах хүмүүсийн нэрс эхнээсээ гарч байна. Тухайлбал, энэ жагсаалтын хамгийн эхэнд Баянхонгор аймгаас сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэн гэх эмэгтэй бичигдэж байна.
Түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан үйлдэл дээр нь шахам илрүүлсэн байдаг. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Г гэх хүнээр дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт яллагдагчаар татсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван ч компанийн тодорхой хувийг А.Адъяасүрэн эзэмшдэг юм байна.
Нэр дэвшигчдын АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс А.Адъяасүрэн хахуулийн хэрэгт гурван ХХК-тай холбогдолтой болохыг түүний ХОМ-ээс нь харж болно.
А.Адъяасүрэнгийн ХОМ-ийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
А.Адъяасүрэнгийн хувь эзэмшдэг “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх албан тушаалтанд хахууль өгсөн нь баримтуудаар нотлогдсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзээд Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан. Улмаар “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан аж. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа юм.
Хэдийгээр яллагдагчаар татагдсан нь гэм буруутай гэсэн үг биш. Гэхдээ шүүхээр гэм буруутай гэж үзэх юм бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах юм.
Өөрөөр хэлбэл А.Адъяасүрэн эгүүлэн татагдах болзолоо хангаад байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/07/05
ta nar er ni ymar humuusiig songosnooo medetsgeej bna uuuuuuuu.
Зочин · 2020/06/30
yamar ulsaa songochivoo.
Ff · 2020/06/30
iiim yumaar zuvluuuleeed l. Archaaguin. Uudluhgun de yoronhiilogch
Зочин · 2020/06/30
iim i ulsaa songono doo ichgyyrtei.
Khaipi · 2020/06/29
Yalj yalagdaj suraarai Mongolchuud min!
Agii · 2020/06/29
Urt naalgasan sormuus goe:)
Зочин · 2020/06/29
Энэ харваас Янхан байгаа биздээ, Баттулга их мунаг новш юм шиг байгаам, Сарааг азийн нэг оронд усдээд Черчилля яасан гэдгийг Могглчууд мэддэг юм билээ, Новш чинь Янхан цуглуулдаг хоббитой юм даа, урьд салсан авгай нь Бээжинд Монгол хуухнуудээр биеийг унэлуулдэг гэж хэдэн жилийн омно Могголчууд яриад л байсан
Зочин · 2020/06/29
УИХ гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг газар байж болохгүй. Энэ хүүхнийг гишүүний тангараг өргүүлэлгүй урьдаар шүүхийн шийдвэрийг харах хэрэгтэй. Гэм буруугүй бол тангаргаа өргөнө биз, харин гэм буруутай бол их хуралд суулгаж болохгүй ээ.
argia · 2020/06/29
Ene bl tuunii garaa jagsaj bgaa hunii l yvuulj bui har muur bgaa n oilgomjtoi bn.
Моандес Ганди · 2020/06/29
Хятадын захиалгатай золбин ардчилал ардчилсан намтайгаа нэгмөсөн булшлагдах ёстой.
Irgen · 2020/06/29
Odoo buh shine gishuudiin XOM-iig hyanaad uneheer ter orlogoosoo tatvaraa 2019 ond buren toljuu gedgiig n shalgah heregtei. Surug huchnii namuud enend anhaaraarai
Иргэн · 2020/06/29
Шүүх гэм буруутайг тогтоохоос өмнө цагдаа , атг , прокурор гээд гэм бурууг тогтоодог баримтжуулдаг байгууллагууд байгаад байх юм. Шүүх арай л онцгой эрх дарх эдлээд байх шиг...
Зочин · 2020/06/29
Balai avgai nariig songohoo bolchmoor um urd umnu eh orondoo yamar gavia baiguulsan bn harz baimaar um
СОНГОГЧ · 2020/06/29
МАН 63 суудалтай болох юм байна.
зочин · 2020/06/29
За тэгэх ёстой доо.Бүр хахуулаар мэрэгшсэн хүүхэн байна лээ. Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх гэж худлаа албан тушаал бичсэн нь хүртэл хууль бус шүү дээ.Үүнийг хүртэл шалгах хэрэгтэй.Энэ хүүхэнд үнэн юм гэж байхгүй нөхөр нь хүртэл худлаа гэсэн шүү