Сайд нарын томилгоог УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ
2020/07/08
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.08/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцуулж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН САЙД НАРЫН НЭРС:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
- Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
- Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
- БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
- Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
- Эрүүл мэндийн сайдад Нэгдүгээр эмнэлэгийн дарга Т.Мөнхсайхан,
- Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
- Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нарыг тус тус өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах юм.
Бид энэ талаар шуурхай мэдээлсээр байх болно.
zochinnn · 2020/07/08
Salbar salbartaa turshlagatai hvmvvsiig tomiljee. Shadar saidiin huwid bvh salbartaa hariutslagatai turshlagatai shudarga ajillaj irsen hvn ymaa. Sodbaatart ajliin amjilt hvsiy. Ilvv ihiig hiij bvteegeerei
Gan uzegten · 2020/07/08
Засгийн газрын бүрэлдэхүүн таалагдаж байна. Зөв эхлэл гэж харж байна. Цаашид зөв үргэлжлүүлээрэй. Амжилт
Taliin huu · 2020/07/08
Юуны өмнө Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье
zuv hun · 2020/07/08
Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.