Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ
2020/07/21
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад бичсэн ил захидал өчигдөржин олны яриа, цахим сүлжээний сэдэв боллоо. Ч.Сайханбилэг “...Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга!
...“Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарч гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.
Чи өөртөө хэрэг болно гэж зургаан нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа хоёр жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив” гэх мэтээр уртаас урт захидал бичиж нийтлүүллээ. Тэрээр бас өөрийнхөө холбогдсон асуудлыг өмгөөлөх байр сууринаас тайлбарлажээ. Гэвч Ч.Сайханбилэгийн захидлыг уншсан хүмүүсийн ихэнх нь “...Сайханбилэг өөрөө эх орондоо ирээд үнэн мөнөө олуулчихсан бол энэ хүмүүс ял уншуулж шоронд орох байсан уу, үгүй юу” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг өөрөө зугтаачихаад, нөхөд нь яллагдахаар араас нь гашуудаж, матрын нулимс унагалаа гэж байгаа юм.
Гэхдээ энэ бүхэн тусдаа асуудал юм. Ч.Сайханбилэг хэзээ нэгэн цагт Монголдоо ирж таарна. Тэр цагт нэг тийш шийдэгдэх нь тодорхой.Харин Ч.Сайханбилэгийн энэ захидал, түүний агуулга нь ерөөсөө АН-ын лидерүүдийн хоорондын зөрчлийн илрэл ажээ.
Ерөнхий сайд асанаас Ерөнхийлөгчид гэж бус Ч.Сайханбилэгээс Х.Баттулгад хандсан үг, захидал хэмээх нь зохилтой бололтой.
Ч.Сайханбилэгийн “...Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг АН-ыг бодлогоор шороотой хутгалаа” гэснээс харж болно. Бүр тодруулбал, АН-ынхны л зөрчил байсан нь харагдаж байна.
Ер нь бол АН яалт ч үгүй Монголын улс төрийн том намуудын нэг. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн АН хэдий задравч буцаад нэгдэх эсвэл босох үндэс суурь байж л байдаг.
Энэ нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Шалтгаан нь АН-ын олон фракцийн хагарал байв. 2020 оны сонгуульд бас ялагдсан. Шалтгаан нь АН-ын лидерүүдийн зөрчил болов. Энэхүү лидерүүдийнх нь зөрчлийн нэг хэсэг нь Ч.Сайханбилэгийн захидал болж байна. Ч.Сайханбилэгийн үгийг тогтоод, задлаад харвал хэний санаа, хэний үг дайгдаж яваа нь тодорхой харагдах аж. Хамгийн гол нь энэ зодоон ил гарна гэдэг АН төгсгөл рүүгээ явж байна гэсэн үг. АН-д хэрэгтэй. Ахиад босч ирэх, нэгдэж ажиллах боломж нь наашилж байгаа юм.
Тэгэхээр эх сурвалжийн мэдээллээр, энэ хэрүүлээс хол, намдаа ойр ажиллаж ирсэн нөхдүүд нь даруй зохион байгуулалтад орж АН-аа шинэчлэх ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/07/22
Ардчиллыг ардчиллын олотыг өөрсдийн амин хувийн ашиг завшаан болгосон Э.Батүүл Цихуа Элбэгтарвагатай С.Баярцогт Ч.Сайханбалаг нарын бас бус хулгайчуудаа та нарын үйлдэл ардчиллыг өөрийн өмхий хүүр хийгээд авгай хүүхдээ арчилагч болгон хувиргасаныг ойлго. Ардчиллыг Арчилагч болгосон новшнууд тэдний авгай хүүхдэд цааз дүүжлүүр л хэрэгтэй болсоныг ойлго. Э.Батүүл новшоо ард түмний олонхи ингэж бодож байна
Монгол · 2020/07/21
Халтмаагийн Баттулга сайн хүн. Тэр өвөг дээдсийн үр хойчдоо үлдээсэн газрын эрдэнэсдээ гар дүрээгүй. Тэр өвөг дээдсээ хүндэлдэг. Тэр жирийн нэгэн гэр бүлд өсөж тэмцэж явсаар өдий хүрсэн. Тэр үхэхээс бусдыг үзэхэдээ ийм урвагч хулгайчдыг Төрд гарсаныг харсан мэдсэн. Тэр энэ хүн хогуудтай нийлээгүй. Тэр жирийн шударга залуу Хүрэлсүхтэй гар нийлж ажиллаж байна. Түүнийг хүн амын ядуу бүлэгийн бүх Монголчууд дэмжинэ.
zochin · 2020/07/21
hi ene bol Elbegeegiin ni zaxialgaar xiisen ym bna shyy dee, ter byynii noxoinyydaa xodolgoj exelj bna daa . mongold bgaa ni yyniig xiij chadaxgyi bgaa hi oilcomjtoi
Иргэн · 2020/07/21
Иргэн · 2020/07/21
Иргэн · 2020/07/21
irged · 2020/07/21
iim novsh EC bsand gutaj uzen yadaj bna. chihdej abchiraad duujil.
Зочин · 2020/07/21
Муу хувхай хар муухайбалаг ордны тайган хүүрийг Тулгаа хөгшөөн барьж аваад хуга нуга чулууд. Ордоны эрх мэдэлд үхэн дурлаж ардын хөрөнгийг дур мэдэн цуслах санаатай Тарвага тайган балаг тайган хоёрыг нялц чулууд ард түмэн таныг дэмжинээ.Биднээр няцлуулах уу бүүр нэг аазгай хөдөлөөд байгаан алаад хэсэглээд өгий л дөө
Иргэн · 2020/07/21
Сайханаагийн шавхрууг хүртээгч үнэнч бууны нохой гэдгээ шууд илчилчихлээ чи
zochin · 2020/07/21
Муухай балаг тийм л сүрхий юм бол монголдоо ирнэ биз дээ, юу гээд холоос шалчиганаад байгаа юм бэ
Зочин · 2020/07/21
Нэг иймэрхүү ардчилал ийм зөвхөн амин хувийн ашиг завшаан хайсан хулгайч луйварчин ардчилагчид Монгол Улсын төр, ард олонд ёстой огт хэрэггүй хортой хог хаягдал устагавал л ганц таарна.
Зочин · 2020/07/21
Муу ардчиллын үхээрүүдийг устгаж цэвэрлэхгүй бол Монгол орон өөд нар харахгүй ээ
Зочин · 2020/07/21
Оюутолгойн орлого зарлагыг ядахдаа Монгол банкаар дамжуулдаг хэдий хэмжээний хөрөнгө орж гарч байгааг нь мэддэг Монгол улсын авах ашиг гэдэг нь анхны гэрээ ёсоороо болж байвал ардчиллын хогнуудад хувьчлагдаад устаж үйлдвэрээс ажилгүй болсон хэдэн хүн хэдэн хүүхдэд өгдөг мөнгө нь нэмэгдэж Эрдэнэтийн татварын орлого улсдаа бүрэн орж байвал амьжиргаанд хүрэхгүй байдаг цалин нь бага ч болов нэмэгдэнэ гэж бодож байгаа. ХАРИН МУУ ХУЛГАЙЧ САЙХАН БИЛЭГИЙН ДУБАЙН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛЫН АВАХ АШИГ ХОЙШИЛЖ ЭРДЭНЭТИЙН ТАТВАРЫН ОРЛОГО БАГАССАН НЬ АРД ОЛНЫ АМЬЖИРГААНД НӨЛӨӨЛСӨН Л ДӨӨ. ХУЛГАЙЧ АРДЧИЛАГЧИДАА
бас · 2020/07/21
та нар чи ер нь ямар их юманд санаа зовно вэ сайханбилэгийг барьж шоронд хийлээ гээд чиний амьдрал ар гэрт ямар тус нэмэр хаанаас хэн өгөх гэж байгаа юмбэ харин ч нүгэл болж магадгүй эхлээд нийгмийн байдлаа хүмүүсээ сайн ажигла дараа нь хэлэх үгээ хэл
Иргэн · 2020/07/21
Одоо Сайханбилэгиййг баривчилж хорих хэрэгтэй. Гол эзэн нь бултсан байхад...