Уул, уурхайн дэд сайд Ж.Загджав ШШГЕГ-ын даргаар томилогдов
2020/07/22
Засгийн газрын өнөөдрийн /2020.07.22/ ээлжит хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилсон байна.
Үүгээр ШШГЕГ-ын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджав томилогдсон байна.
Тэрбээр Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Мөн 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
Загджав 1985-87 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-93 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд “Алтай интернэйшнл” ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байв.
1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож 4 жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Загджав 2008 оны УИХ-ын сонгуульд анх удаа намаасаа нэр дэвшиж өрсөлдсөн. 2 мандат бүхий 21-р тойрог (Хан-Уул, Багануур, Багахангай)-т тэрээр 18,132 хүний буюу 33.71 хувийн санал авч, АН-ын Л.Болдын дараа орсноор УИХ-д сонгогдсон. Гэсэн ч албан ёсны дүнгээр бол түүнээс 5-хан хүний санал дутуу авсан, мөн ижил МАХН-аас нэр дэвшигч Д.Идэвхтэн санал тоолох ажиллагааг будилаантуулсан хэмээн Загджавын эсрэг заргыг СЕХ-нд мэдүүлж байсан ч албан ёсоор шүүхэд хандаагүй тул асуудал намжжээ.
Matilda · 2020/07/24
зочин · 2020/07/22
Хүрэлсүхийн томилгоонууд нэг л бишээ
Зочин · 2020/07/22
Нам дагасан жир эр хүн эмэгтэйчүүдийн эмч ч хийнэ.. эм хүн бөх барилдсан ч чадна.. НАМ гэж том юм бна шт
Зочин · 2020/07/22
Заа даа энэ ч буруу л болсон байхаадаа Хүүк ЕС-аа