СУРВАЛЖИЛГА: Архины хамааралтай охиндоо зодуулж өдөр хоногийг ганцаар элээж буй буурай
2020/08/11
Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодох юм
Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санах юм
Зүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээ
Зүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу
Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдаа
Хүү надаасаа өөр, зовлонг тоотой амссан
Мичид шиг зургаан мөртэй, цолмон шиг гэгээн ээж минь
Миний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа
Мянган цэцэгсийн шүүдрээр ээждээ цай чанаж өгөхөд нэг л шөнө хөхүүлж хоносон ачийг нь хариулдаг гэдэг. Эхийн хайр энэрэл, уужим ухааныг бурхны ивээлтэй ч зүйрлэх нь бий. Гэтэл бидний амьдарч буй энэ ертөнц дэндүү харгис, бас эсрэг тэсрэгийн туйл гэлтэй. Эхийгээ алт эрдэнэст умбуулж, амьдын жаргалыг мэдрүүлж яваа үр хүүхэд байхад эсрэгээрээ үхлээс ч наагуур амьдралд хөсөр үлдээгээд явах үр байх. Золоор саар муухай бүхнээс, сайхан зүйлс нь олон юм даа.
-80 НАСЫГ ШҮРГЭЖ ЯВАА БУУРАЙГ ТӨРСӨН ОХИН НЬ СОГТУУДАА ЗОДЖЭЭ-
Сүүлийн хоёр гурван өдрийн турш сошиал ертөнцөөр нүдэндээ дүүрэн гунигтай нэгэн буурайн зураг гол гогодов. 80 насыг шүргэж яваа буурайг төрсөн охин нь согтуудаа айхтар хүндээр зодож. Энэ биеэс өөр нь даанч багатахааргүй жижигхэн сууцандаа хуучин бор авдрынхаа өмнө бөгтийж суусан харагдана. Хүүхэд байхын минь сайхан дурсамж, өнөө л эмээгийн минь төрх эрхгүй санагдав. Эргээд бодоход дотор зангирах шиг.
Буурай эмээг Д.Бямбаа гэдэг. Өдгөө 80 шүргэж яваа. Харахад насандаа баймгүй хөнгөн шингэн харагдах боловч, халамцуу охиндоо зодуулаад хөл нь доголох болжээ. Эмээ машины чимээ дуугарахыг андахгүй юм. Биднийг зориод очиход бор сууцынхаа хажууд бөөвийтөл гар даллан угтах нь сэтгэл эмтэлнэ. Бодоход өөрийг нь орхиод явсан найман хүүхдээ яг л энэ өнгөөрөө удтал хүлээж, сэтгэлээ чилээдэг бололтой.
-БУУРАЙ ЭМЭЭ ГАНЦААРАА БАГТАХ НЬ УУ ГЭЛТЭЙ ЖИЖИГХЭН СУУЦАНДАА ЦЭМБИЙЖ СУУНА-
Хааш яаш болсон сөөвийсөн хэдэн банзтай, цонхны шил хагарч, дотор нэвт салхилах төмөр бор сууц биднийг угтав. Угтаа бидний харсан зургаас хамаагүй жижигхэн, буурай эмээ дангаараа багтах нь уу гэлтэй жижигхэн сууцандаа цэмбийж суух нь сайхан. Холын зочид харсан эмээ бор авдраа уудалж, хоёр гурван чихэр атгуулах нь даан ч хайр хүрэм. Ийнхүү бид эмээтэй хэсэг хууч хөөрсөн юм.
-Эмээ та байшиндаа хэр удаан амьдарч байгаа вэ. Ганцаараа хэцүү байна уу?
-Энэ хашаандаа зургаан жил амьдарч байна. Байшингийн хувьд төр засаг маань өгсөн юм. Төмөр сууцыг дулаалж доторлосон юм билээ. Гэхдээ хааяа ч жиндээд, дааруулаад байх юм. Сууцандаа ороод жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүүхдүүд хааяа ирдэг л юм. Гэхдээ ирэхээсээ ирэхгүй нь олон л доо. Ойр хавийн айл хөршүүдээрээ ороод алзахгүй юм даа миний хүү.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Зочин · 2020/08/15
Jaahan aashtai hugshin bololtoi tegeed huuhduudteigee taardaggui yumuu daa. Handiv tuslamj guigaad baihaar hun bish baina, huuhduud ni bolomjiin amidraltai unaa unashtai geed yarij baina. Ene emgeniig ashiglaj mungu hiih gesen arga yumuu daa. Uneheer ger orongui gudamjind amidardag ch yum yy uvchin zovlontoi hun bol yahav gehsen. Ene emee bol huuhduudteigee taardaggui, huuhduudee ch hairlaj usguj humuujuulj chadaagui yostoi nuguu yu tarisan teriigee huraaj baigaa hun baina, gehdee handiv tuslamj guitlaa dordson hun hatch bush
Зочин · 2020/08/12
Найман хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх хөгшин байна ш дээ. Харах үзэх хүн огт байхгүй хүмүүсээ сураглаад харин тэдэнд хандив тусламж үзүүлэх ёстой юм биш үү? Одоо үед хөгшин залуу гэхгүй айхтар зальтай болсон доо.
Zochin · 2020/08/12
Odoo bair eneter heregguiee Asramjind huutsulduud ugvel yas amarna daa Arai asramjiin gazart ochij zodohfyi bailgui dee Emee avdraa avaad l asramjind ochson ni zov Gal tuleh us avahaas ehluuleed zunduu ih ajliig hiih gej uuruu zudernee
Зочин · 2020/08/11
ийм муухай зан одооны хулгайч ардчилалаас л эхтэй шүү
Зочин · 2020/08/11