Ц.Насанбат: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шилжүүлж авчрахаар холбогдох байгууллагад хандсан
2020/10/07
Прокурорын байгууллагаас 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав. Энэ үеэр нийслэлийн Прокурорын газраас мөн хугацаанд хяналт тавьсан олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэв.
Мэдээллийг танилцуулсны дараагаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа юу?
-Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагууд гүйцэтгэдэг. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан.
-ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа дууссан уу?
-Шалгаж байгаа хэргүүд бий.
-800 хятад иргэнтэй холбоотой хэрэгт монгол хүн холбогдсон уу. Өмнө нь нэг монгол хүн бий гэж мэдээлж байсан?
-Шалгаж байгаа хэрэг бий. 15 хүнтэй нэг хэрэг, зургаан хүнтэй нэг хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Тодорхой шалтгаануудын улмаас шүүх хурал хойшилсон.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Худалдаа хөгжлийн банкны захирлуудтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Харин бизнесийн байгууллагын зарим хүнтэй холбоотой хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
хүннү · 2020/10/08
Сайханбилэгийг авч ирнэ гэн үү? Мөрөөдөл биелэх болтугай. Бараг л чадахгүй байхаадаа. Түүний өмнөөс Д. Эрдэнэбатыг 4,6 жилээр “хийчээ” биз дээ. Сайханбилэг ирвэл энэ хэрэг задрана.
Шаа пязда минь · 2020/10/07
Тавантолгойгоос 450 мянган тонн нүүрс хулгайлсан хэргийг хэзээ шалгаж эхлэх вэ?
Шаа пязда минь · 2020/10/07
Сайхан шаацгааж молиго үмхүүлдэг зальтай пязданууд шүү..Яг л харагдана даа..Өмхий хулгайчууд ..
Зочин · 2020/10/07
Huzuuguidorjiig yasan be?odoo hurtel mongoliig horlood uls toriin asar tom hohirol amsuulah geed shoudaad bn.hergiig ni uuruuleed tsaash ni haruulaachee,bariin zulzagiig baga deer ni gegcheer huu ni gej bas 1 shouchin end tend zurgaa naagaad yvj bh uim,edniih gej mongoliin zovlongoor zoolson ger buliig zailuulaachee,mongold shugelsen shulmiin horlol tarvagdorjiig tarvagniih ni muu nuhend hiij bulaachee,shudraga shuuhiihen min
Зочин · 2020/10/07
Хувь ашгаа бодож Улсаа худалдаж ард иргэдээ хохироосон хулчгар хулгайчыг хурдан олж ирээд цааз өгвөл таарна. Энэ хулгайчийг олж ирэхээс өмнө цаазын ял бий болчих байлгүй