Саналын хуудас бөглөх заавар
2020/10/15
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлж, орон даяар явагдаж байна.
СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 15:00, 19:00 цагт олон нийтэд мэдээлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7,353 төлөөлөгч сонгогдох юм.
Санал хураалт оройн 20:00 цагт дуусна. Сонгогч Та амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөөрэй.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос хурлын төлөөлөгчөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонгуультай холбоотой бүхий л мэдээллийг та 1800-2800 дугаараас лавлах боломжтой. Саналын хуудсыг хэрхэн бөглөх заавартай танилцана уу.
САНАЛЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР: