Х.Баттулга гишүүний сонирхолтой зургаас хүргэж байна.

 

 


МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш Эверэстэд мандуулсан МоАХ-ны тугаа авчирлаа... Эр зориг шүү...

Дэлхийн аварга болсныхоо дараа 1984 онд аавынхаа сумын наадамд ногт ганзагалж очоод сумын заан Жигдэнгийн хорьсон ч хийдэг хориогүй ч хийдэг дархан мэхэнд нь унаж билээ... Одоо энэ дээлтэй зураг 28 жилийн дараа 2012 онд сонгуулиар таарч авахуулсан юм...


Үхрийн сараа... Миний анхны оффис ... юм оёдог байсан юм


Өглөө сургуульдаа яваад 
Орой нь юм оёод 
Оёдлын машин тачигнуулаад 
Ойр хавийнхныгаа амруулахгүй байна гээд 
Олон нийтийн саналаар /гэрийнхэн/
Оффис маань үхрийн сараа руу шилжсэн дээ... 
/1980-аад оны эхэн үеийн зураг юм лда, NHK 1995 онд кино хийхдээ ашигласан/


Хелеер боох мэх, боогч нь Батням гэж Монголын анхны каратечдын нэг, бас зураач... сvvлд Буян Жагаагийн хамгаалагчаар олон жил ажилласан даа... /1982 оны зураг. Тэр vед каратег хорино тэгээд л гэртээ, ганданд бэлтгэл хийнэ штэ/



Парис 1986 оны Дэлхийн аваргын телеех барилдаан. 1 оноогоор ялагдаж билээ....


89 он ганзага эхэллээ, гангараа эхэллээ.... 
/зvvн гар талаас Бадамдорж, Жавхаа, Сэдээ/


"Бизнес таймс"сонинг анх гаргаад еглее эрт борлуулагч нартаа хvргэж егне дее....



1988 оны Токиогийн Дэлхийн цом. 10-аад кг жин хасдаг байж билээ....



Майдар бурханы тухай ойлголтыг анх ингэж сонсож билээ...



:Бакей багшээ би ингээл дуугvй суугаад байх юмуу?.... /2004он шинэков/



Хожим үүрд унтахаас хойш
Хоромхон нойрыг чухалчлаад яахав...
Залуучууд минь Сэр, Бос, Зүтгэ, Хичээ, Оролд, Хөдөлмөрлө....



"Эцэг хүнээс айх айдас
Эр хүнийг хүмүүжүүлдэг юм..."
Эцгийнхээ дэргэд сархад үнэртүүлнэ гэдэг байж болшгүй зүйл...