У.Хүрэлсүх шийдвэрээ гаргачихсан бололтой
2020/10/28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.
Уг сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь тодорхой. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан билээ.
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нар сүүлийн хэдэн жил маш сайн ойлголцож, хамтарч ажилласан. Иймээс ч Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зайгаа тавьж өгөх буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өөрөө нэр дэвшилгүй, МАН-аас сул нэр дэвшигч "хаяж" өгнө гэсэн таамаглал улс төрийн хүрээнд байсан юм.
Гэвч намынхаа үүсэн байгуулагдсан 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахыг МАН-ын лидерүүд огт хүсэхгүй байгаа тул Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвш хэмээн шахаж буй аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч эргэлзэж эргэлзэж, нэр дэвших нь зөв гэсэн шийдвэрээ гаргачихсан бололтой.
10 сарын 24-нд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн : "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?" гэсэн асуултанд "Энэ асуултанд хариулахад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол алга.Хийх ажил их. Ирэх жил 100 жилийн ой болно" гээд "100 жилийн ойгоор дэвшиж яагаад болохгүй гэж" хэмээн лавлахад нь "Яагаад болохгүй гэж" гэсэн юм.
Текстологийн үүднээс дүн шинжилгээ хийвэл энэ нь : "У.Хүрэлсүх би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эсэх тухайгаа хуулийн цаг хугацаанд нь зарлана. Намын хамт олон шийдвэр гаргавал биелүүлнэ. Би хэнд ч ямар ч өргүй" гэсэн хариулт билээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үнэхээр ч У.Хүрэлсүх ойрын үед нэгэнт хувийн шийдвэрээ гаргасан мэт тайван, өөртөө итгэлтэй байгаа бөгөөд гэхдээ хэт яаралгүй, МАН-ын бага хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд түүнийг нэр дэвшигчээр тодруулах хүртэл Ерөнхий Сайдынхаа ажлыг нэр төртэй гүйцэтгэхээр шаргуу ажиллах аж.
Хамгийн гол нь Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор Монгол Ардын Намын дарга хүн Монгол төрийн тэргүүн-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах нь улс төрийн төдийгүй түүхэн ач холбогдолтой гэдэгт МАН-ын лидерүүдийн дийлэнх нь санал нэгдсэн бололтой.
М.Гал
сонин.мн
Зочин · 2020/10/30
ахмад ажилтан · 2020/10/29
Ерөнхий сайдаа хийвэл уг нь иргэд их таалнадаа .өөрөө сайн бод зөвлө
Togoo · 2020/10/29
Хүрэлсүх ээ! Ерөнхий сайд болоод эхлүүлсэн бүх ажил үйлсийнхээ үр дүнг нь ард түмэндээ үзүүлж тус болохоос илүү гавьяа, ач тус үгүй. Намаа нам шиг болгож дотроо хэрүүл уруулгүй, ганцхан монгол эх орон ард түмнийхээ ашиг тусын төлөө гэсэн зорилгонд нэгдсэн, алсыг харсан нам болгож төлөвшүүлбэл хамгийн их гавьяа болно. Намаа одоохондоо орхиж (Ерөнхийлэгч намаасаа татгалздаг) болохгүй. Харин 26 оны сонгуульд ялаарай. Намаа орхих шалтгаан байвал нуулгүй ард түмэндээ хэл, Ерөнхийлэгч бол "шүдгүй арслан" шүү дээ!!!!
Irgen · 2020/10/29
Hyresyh erunhii said hiih hyn bish baina.hooson syr zandan gedeg ne il bolj ard tymend tar tanigdlaa.bushuuhan zailuulj Oyun erdeniig erunhii said bolgoh hetegtei.
o for nadtsn · 2020/10/29
ta devsheerei. bid zslbirah bolno.
Иргэн · 2020/10/28
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч болоход харшлах болоод сөрөг зүйл харагдахгүй болжээ?! Төрийн удирдлагад гаршиж байгаа нь харагддаг?! МАН-д ард түмэн 100-н жилийн босгон дээр бүх эрх мэдлийг өгч их Жанжин Д.Сүхбаатар нарын гавьяат үйлсэд хүндэтгэл үзүүлж шинэчлэгдэж буй МАН-д итгэл хүлээлгэх нь зөвөө?!
Иргэн · 2020/10/28
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч болоход харшлах болоод сөрөг зүйл харагдахгүй болжээ?! Төрийн удирдлагад гаршиж байгаа нь харагддаг?! МАН-д ард түмэн 100-н жилийн босгон дээр бүх эрх мэдлийг өгч их Жанжин Д.Сүхбаатар нарын гавьяат үйлсэд хүндэтгэл үзүүлж шинэчлэгдэж буй МАН-д итгэл хүлээлгэх нь зөвөө?!
Иргэн · 2020/10/28
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч болоход харшлах болоод сөрөг зүйл харагдахгүй болжээ?! Төрийн удирдлагад гаршиж байгаа нь харагддаг?! МАН-д ард түмэн 100-н жилийн босгон дээр бүх эрх мэдлийг өгч их Жанжин Д.Сүхбаатар нарын гавьяат үйлсэд хүндэтгэл үзүүлж шинэчлэгдэж буй МАН-д итгэл хүлээлгэх нь зөвөө?!
Зочин · 2020/10/28
90 оноос өмнөх МАХН одоогийн МАН-аас тэс өөр улс төрийн хүчин шүү. 100 жилийн ой одоогийн МАН-д огт хамаагүй.
Horboo · 2020/10/28
Ervnhiilvgchid ner debshih beltgelee 2017 onoosl ehlesennam dotroo ner debshih magadlaltai hvmvvsee namnaj ehelsen ene ajildaa hani boloh nvhdvvdeesh n tataj ehlesen mafi .oligarhi boltsgooson hongiloo bosgoj ehlesen
хүннү · 2020/10/28
Ерөнхий сайдаа хий. Монгол улсд юм хийдэг хүн хэрэгтэй. Ерөнхийлөгч болоод юу хийх юм билэгдлийн чанартай байснаас ЕС нь энэ улс оронд хэрэгтэй
Huslen · 2020/10/28
Eronhii saidaa sain hii.Magadgui eronhiilogch bolchihvol namiinhan n demjeed udirdagch bolood ardchilaliig ugui hiichvel yhiin