Хилийн боомтоор халдвар алдсан магадлалтай юу
2020/10/30
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогдсон байна. Хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг хаах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Дараа нь ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд мэдээлэл хийх юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хэд хэдэн боомтыг хаах талаар ярилцаж байгаа аж. Учир нь Увс аймгийн "Боршоо" болон Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтоор коронавирусийн халдвартай байж болзошгүй ачаа тээврийн жолооч нэвтэрсэн байх магадлалтай хэмээн яригдаж байгаа аж.
Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар Засгийн газраас шуурхайлан хуралдаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Зочин · 2020/10/31
Зочин · 2020/10/30
өө майя гоод