Д.Ганбат: Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна
2020/11/19
УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэндээ УИХ-ын гишүүний зүгээс нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна хэмээн чуулганы танхимд хэллээ.
Тэрбээр суудлаасаа босон "Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. Нийт 3.3 сая иргэдээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа хүн нь би анхных нь байх. Цаашдаа энэ үлгэр жишигээр явах байх. Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвараа алдлаа. Өчигдөрхөн 21 байсан өнөөдөр 30 боллоо. АН, АН-ын гишүүд, АН-ын бүлгээс удаа дараа шаардлага тавьсан. Хэрэгжүүлсэн зүйл байна. Салан назгай, мэргэжлийн бус хандсан зүйлээс болж улам даамжирлаа. АН энэ сарын 17-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг илгээсэн. Энэ нь УИХ дахь МАН-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хаягласан гэсэн үг. Үүнийг харсан уу. Та бүхэн нийт ард түмнээсээ уучлалт гуйх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх