Я.Содбаатар: ЕБС-ийн сурагчдад танхимын давтлага өгч эхлэх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан
2020/12/13
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн аймгуудад 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн танхимын давтлага өгөхийг зөвшөөрсөн тухай өчигдөр БШУЯ-наас мэдээлсэн.
Харин өнөөдөр танхимаар давтлага өгөх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах болсон талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буусан, халдварын голомт бүртгэгдээгүй 18 аймаг бий. Эдгээрт оршин сууж буй эцэг, эхчүүд теле хичээл орсноор хоцрогдол үүсэж байгаа тул танхимаар давтлага өгөх тухай хүсэлт гаргасныг боловсролын газрууд нь уламжилсан. Тодруулбал, эцэг, эхчүүдийн сайн дурын хүсэлтийг үндэслэн танхимаар давтлага өгч, хоцрогдлыг арилгах тухай байсан.
Эдгээр аймагт танхимд цуглах хүний тоог хязгаарлаагүй байсан ч Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан. Өвчний нөхцөл байдалтай холбогдуулж, шийдвэрийг уян хатан байлгах ёстой гэж үзэж байгаа. Иймд танхимаар давтлага өгөхийг дээрх хугацаагаар хойшлуулсан" гэв.
Зочин · 2020/12/15
мэдсээр байж ийм тушххл гаргадаг боловсрлын сайдыг яах вэ
zochin · 2020/12/14
ta yadaj surgaltiin tovuudee neegeech, huuhduudiig surgahaas gadna, bas l hunii amidral sh dee. Mongold yaduu amidarch bval tor tuslana, ooroo tolgoigooroo hodolmorloj bval chinii hohi boloh uu
Зочин · 2020/12/14
Surgaltuudaa ehleecheee
zochin · 2020/12/13
bur bolih heregtei yun davtlaga
зочин · 2020/12/13
Ямар тоглоомтой юм бэ. Хэнд нь итгэх юм бэ