Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн 95.2 хувийн саналаар дэмжиж огцроод байгаа.

Харин дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг түүнд даалгасан юм.

Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах улс төрийн шийдвэрийг хугацаа алдалгүй шуурхай гаргаж, шийдвэрлэхийг МАН, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, Улсын Их Хурлын нийт гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар сануулав.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарч байгаа юм.

МАН-ын Бага хурал өнөөдөр болж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна.